Элчин сайдын яамны гадаа суулт хийгээд нэмэргүй

Элчин сайдын яамны гадаа суулт хийгээд нэмэргүй

Элчин сайдын яамны гадаа суулт хийгээд нэмэргүй

Улсын онцгой комиссын 20 дахь хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Тэрбээр “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг  5 дугаар сарын 31 хүртэл сунгалаа. Нөхцөл байдал улам амаргүй болж байна. Гадаад дотоод нисэх нислэг хязгаарыг сунгаж байна.  Монгол Улсынхаа иргэдийг Алтанбулаг, Буянт-Ухаа, Замын-Үүд гэсэн зөвхөн 3 боомтоор авна. Иргэдээ авах ажлыг үе шаттай зохион байгуулна. Сая болсон хуралдаанаар Сургалтын төвүүдийн саналыг хэлэлцлээ.  Цөөн хүнтэйгээр онцгой комиссын тогтоосон дүрэм, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулая гээд байгаа. Энэ асуудлыг эцэслэн ярьж Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд оруулна. Солонгос, Орос, Европын орнуудаас хүмүүсээ татаж авчирна. Авчраад байх тусам л эх орондоо ирье гэсэн хүсэлт нэмэгдээд байна. БНСУ дахь Элчин сайдын яамны үүдэн дээр суулт хийх гэж байгаа гэсэн. Суулт хийгээд нэмэргүй. Тэглээ гээд онгоцны тоо нэмэгдэх биш. Эхний ээлжинд өвчтэй, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүдээ авах бодлого барьж байна. Байнгын нислэг хийдэггүй орноос иргэдээ авчирна гэж худлаа амалж чадахгүй” гэлээ.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • ерөнхийдөө гаднаас л халдвар орж ирэх нь дээ. Тусгаарлаж дахин дахин шинжилгээ хийхгүй бол

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account