Хүүхдэд учирлан ойлгуулбал аливааг илүү сайн сурдаг

Хүүхдэд учирлан ойлгуулбал аливааг илүү сайн сурдаг

Хүүхдэд учирлан ойлгуулбал аливааг илүү сайн сурдаг

ӨНӨӨДӨР “ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Өнөөдөр эцэг эхчүүд та бүхнийг хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхэд суралцахыг уриалж байна.
Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга нь хүчирхийлэлгүй, шийдвэрлэх арга замыг чухалчилсан, хүндэтгэл болон хүүхдийн хөгжлийн зарчим дээр тулгуурласан байдаг.
Энэ нь:
– Хүүхдийн хувийн сахилга баттай болоход нь дэмжиж туслах урт хугацааны шийдэл юм.
– Хүүхдээсээ хүсэн хүлээж байгаа зүйл, дүрэм журам, хэмжээ хязгаарыг түүнд ойлгуулах, таны зөв тодорхой харилцааг хэлнэ.
– Бие биеэ харилцан хүндэтгэсэн харилцааг хүүхэдтэйгээ хамт бий болгох явдал юм.
– Хүүхдэдээ насан турш хэрэглэж үр шимийг нь хүртэх боломжтой чадвар дадал эзэмшүүлэх арга юм.
– Хүнд хэцүү нөхцөл тулгарахад өөртөө итгэлтэйгээр даван туулах чадварыг хүүхдэдээ зааж сургах тухай юм.
– Хүүхдээ биеэ зөв авч явах, хүчирхийлэл үл хэрэглэх ,бусдын санаа бодлыг ойлгож хүлээн авах, өөрийгөө хүндэтгэх, хүний эрх болон бусдыг хүндэтгэн харьцах зан харилцаанд сургахыг хэлнэ.

Сүүлийн 30 жилийн турш хүүхдийн хүмүүжлийн талаар хийгдсэн олон зуун судалгааны үр дүнг нэгтгэвэл дараах хоёр үндсэн дүгнэлтийг хийж болохоор байна.
Үүнд:
1. Хүүхэд хайр халамж, элэгсэг дотно харилцаатай уур амьсгалд амьдрах шаардлагатай байдаг.
2. Хүүхдийг удирдан чиглүүлж, учирлан ойлгуулбал аливаа зүйлийг илүү сайн сурдаг.

Нийслэлийн хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account