Ким Жон Уныг гарч ирэхэд “Ура” хашгиран угтжээ

Ким Жон Уныг гарч ирэхэд “Ура” хашгиран угтжээ

Ким Жон Уныг гарч ирэхэд “Ура” хашгиран угтжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жoн Ун 20 хоногийн өмнөөс олны өмнө гарч ирээгүй билээ. Үүнээс болоод дэлхийн хэвлэлүүд янз бүрийн таамаг дэвшүүлж эхэлсэн юм.  Нэлээдгүй нь зүрхний хагалгааны улмаас комд орсон, нас барсан гэж хүртэл бичсэн. Түүгээр ч үл барам түүний дүү Хөдөлмөрийн намын Төв хорооны Улстөрийн товчооны гишүүн Ким Ё Жоныг улс орноо удирдаж байна гэж мэдээлсэн. Тэгвэл Ким Жон Уныг 20 хоногийн дараа олны өмнө гарч ирсэн талаар Хойд Солонгосын  төрийн мэдээллийн агентлаг KCNA  мэдээллээ.

КСNA агентлагийн мэдээлснээр бол  БНАСАУ-ын удирдагч бордооны үйлдвэрийг нээх ёслолын туузыг хайчилсан байна. Түүнийг өнгөрөгч баасан гарагт олны өмнө гарч ирэхэд үйлдвэрт байсан хүмүүс нэгэн дуугаар  “Ура” хашгиран угтжээ.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account