Сургалтын төвүүд үүд хаалгаа нээж эхэллээ

Сургалтын төвүүд үүд хаалгаа нээж эхэллээ

Сургалтын төвүүд үүд хаалгаа нээж эхэллээ

Хөл хорионы үед олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон билээ. Ялангуяа сургалтын байгууллагууд бүрэн зогсолт хийсэн юм.  Байдал хүндэрч, олон багш, ажилтнууд орлогогүй болж эхэлсэн тул сургалтын төвүүд Улсын онцгой комисст хандаж, үйл ажиллагаагаа нээх зөвшөөрөл хүссэн. Тэдний саналыг Улсын онцгой комисс /УОК/ хүлээн авч хэлэлцээд, Засгийн газарт уламжилсан юм. Хамгийн гол нь ариутгал халдваргүйтлийг сайн хийж, мэргэжлийн байгууллагуудын дүрэм, журмыг сайтар сахих шаардлага тавьж байгаа.

 Өнөөдөр уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд сургалтын төвүүдийг нээх тухай УОК-ын тогтоолыг баталлаа. Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1,088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээхээр болж байгаа бөгөөд 16-аас дээш насныхан хамрагдах аж. Сургалтын төвүүд УОК, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан дүрмийн хүрээнд суралцагсдын тоондоо хязгаар тогтоож, суралцагсдын хоорондын зайг чанд мөрдөх ёстой болоод байна.

Д.Бат

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account