Бага насны хүүхэд буу оролдож байгаад сум алджээ

Бага насны хүүхэд буу оролдож байгаад сум алджээ

Бага насны хүүхэд буу оролдож байгаад сум алджээ

Иргэдийн анхаарал болгоомжгүйгээс болж бага насны хүүхэд галт зэвсгээр оролдож өөрийнхөө болон бусдын амь насыг хохироох, гэмтэж бэртээх хэрэг удаа дараа гарсан. Тэгвэл өчигдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн Жинст суманд бага насны хүүхэд ТОЗ-8 маркийн буу оролдож байгаад сум алджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр бага насны хүүхэд өвөөгийндөө байхдаа буу оролдож байгаад сум алдаж, гэрт  байсан 58 настай эрэгтэйг гэмтээсэн бөгөөд азаар сум хүний амь наснаас холуур өнгөрчээ. Галт зэвсгийг сумалж тавьснаас ийм хэрэг гарсан нь иргэдийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой юм.

С.Болд

cэтгэгдэлүүд
  • буугаа сумтай нь орхиж болохгүй!

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account