МАН шинэ хүмүүсийг олноор нь нэр дэвшүүллээ

МАН шинэ хүмүүсийг олноор нь нэр дэвшүүллээ

МАН шинэ хүмүүсийг олноор нь нэр дэвшүүллээ

МАН-ын Бага хурлын VI хуралдаан өнөөдөр болж 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж байна. Хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байгаа бөгөөд Бага хурлын гишүүд долоон газарт хуваагдан цахимаар шууд холбогдож байгаа юм. “COVID-19”-ийн халдвараас сэргийлэх дүрэм, журмын хүрээнд Бага хурлын гишүүд амны хаалт зүүх, хоорондоо 1-1.5 метрийн зайтай сууж байна.  Хуралдаанаар Бага хурлын зарим гишүүдийг чөлөөлөх, томилох болон УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж байна. Хуралдаанаар МАН-ын Бага Хурлын зарим гишүүдийг чөлөөлж, ХСҮТ-ын захирал асан, гавьяат эмч Ж.Чинбүрэн, МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр, хөтлөгч П.Анужин, “Ийгл” телевизийн хөтлөгч Б.Жаргалмаа, Гадаад Харилцааны дэд сайд асан Б.Тэнгэр,  Хил Хамгаалах Ерөнхий Газрын дарга асан, генерал  Ц.Сэргэлэн, Чингэлтэй Дүүргийн ИТХ-ын дарга, н.Ариунтуяа, МАН-ын Цахим Бодлогын Газрын дарга Ц.Чулуунзагд, Стратеги академийн захирал, доктор Ц.Мөнхцэцэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат,  УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, Ерөнхий Сайдын зөвлөх Б.Баярсайхан, Б.Тавинбэх, “Хас” банкны захирал асан Г.Амартүвшин, судлаач Г.Дамдинням,  Дархан-Уул аймгийн МАН-ын дэд дарга Б.Тулга, МУИС-ийн дэд захирал асан Ч.Ундрам болон н.Идэрпүрэв, н.Болор-Эрдэнэ, Б.Энхтүвшин, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч н.Пүрэвдагва, МАН-ын Ахмадын Хорооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нарын 22 хүнийг Бага хурлын гишүүнээр шинээр сонгож баталлаа.

Бага хурлын хуралдааны дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Улмаар МАН-аас нэр дэвших 76 хүний нэрийг тус намын дарга У.Хүрэлсүх Бага хурлын гишүүдэд танилцуулжээ.

Архангай аймаг: Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн. Ж.Мөнхбат

Баян-Өлгий: Х.Баделхан, Т.Абубахир, А.Галимхан

Баянхонгор: Б.Батцэцэг, Г.Занданшатар, Г.Элдэв-Очир

Булган: Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар

Говь-Алтай: Г.Раднаасэд, Б.Энх-Амгалан

Дундговь, Говьсүмбэр: Г.Мөнхцэцэг, Сү.Батболд

 Дорнод: М.Бадамсүрэн, Ц.Сэргэлэн

Завхан: Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг

Өвөрхангай: Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд

Өмнөговь: Н.Наранбаатар, Х.Мандахбаяр

Сүхбаатар: Т.Ганди, н.Энхтөр

Сэлэнгэ: Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор

Төв: Н.Энхболд, Д.Гантөгс, Ж.Батжаргал

Увс: Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн

Ховд: Ц.Цогзолмаа, С.Бямбацогт, О.Батнайрамдал

Хөвсгөл: Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн

Хэнтий: У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ  

Орхон: Ц.Нямдорж, Д.Батлут, Б.Оюунгэрэл

Дархан-Уул: Б.Жавхлан, Б.Баттөмөр, Д.Дамдийням

Багахангай, Налайх, Багануур: С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир

Баянзүрх дүүрэг 22-р тойрог: Б.Энхбаяр, Б.Саранчимэг,

Баянзүрх дүүргийн 23-р тойрог: Х.Булгантуяа, Бат-Амгалан, Ж.Чинбүрэн  

Сүхбаатар дүүрэг: Ц.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар

Чингэлтэй дүүрэг: М.Оюунчимэг, Т.Аюурсайхан, Ж.Сүхбаатар

Баянгол дүүрэг: Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг

Сонгинохайрхан дүүрэг 27-р тойрог: Д.Сумъяабазар, Н.Учрал,

Сонгинохайран дүүрэг 28-р тойрог: Б.Жаргалмаа, П.Анужин, Х.Нямбаатар

Хан-Уул: Д.Сарангэрэл, Г.Амартүвшин, Ж.Алдаржавхлан

cэтгэгдэлүүд
  • бодлого боловсруулах чадвартай, өндөр боловсролтой хүнээ дэвшүүлээч

  • дажгүй хүмүүс их байна шүү

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account