Эдгэрсэн хүмүүс халдвар тараахгүй гэх баталгаагүй

Эдгэрсэн хүмүүс халдвар тараахгүй гэх баталгаагүй

Эдгэрсэн хүмүүс халдвар тараахгүй гэх баталгаагүй

ЭМЯ-наас өглөө бүр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лабораторид болон Зоонозийн өвчин судлалын үндэсний төвийн лаборатори, Дархан-Уул аймгийн вирусийн лабораторид 367 хүнд давтан шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байгаа. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 140, эдгэсэн 26, эмчлэгдэж байгаа нь 114 боллоо. Одоогоор ХӨСҮТ-д 182 хүн хяналтад байна. Тагнуулын ерөнхий газраас оношлуур хандивласанд баярлаж байгаагаа илэрхийлье. Эмнэлгээс гарсан хүнийг 14 хоног сувилалд хянах бөгөөд энэ хугацаанд хоёр удаа шинжилгээ авч байгаа. Гэртээ гарсан хүнийг мөн 14 хоног хянадаг. Одоогоор эдгэсэн хүмүүсийн 11 нь гэрт шилжсэн, 15 нь сувилалд байгаа.  Эдгэсэн хүн халдвар тараахгүй гэдэгт баталгаа өгч чадахгүй. Энэ вирус шинэ өвчин учраас хувирч мутацад ороод байна” хэмээсэн юм. 

Д.Бат

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account