Хүүхэд, гэр бүлд ээлтэй 20 байгууллагыг шалгаруулна

Хүүхэд, гэр бүлд ээлтэй 20 байгууллагыг шалгаруулна

Хүүхэд, гэр бүлд ээлтэй 20 байгууллагыг шалгаруулна

“ХҮҮХЭД, ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ 2020 ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ,
БАЙГУУЛЛАГА” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

Нэг. Нийтлэг үндэслэл

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.5.9. дэх заалтаар /Үйлчилгээний байгууллагууд /худалдааны төв, зоогийн газар, галт тэрэг, онгоцны буудал, банк, үзвэр үйлчилгээний газар/-д хүүхдэд ээлтэй, гэр бүлийг дэмжсэн үйлчилгээг нэвтрүүлнэ. Хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх санал санаачилгыг өрнүүлж, “Хүүхэд, гэр бүлд ээлтэй” байгууллага, үйлчилгээ, орчныг шалгаруулан, олон нийтэд сурталчилна заалтын хүрээнд Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлнэ.
Хоёр. Зорилго
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний газруудыг хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр уриалах, нийгмийн хариуцлага, идэвх санаачилгыг дээшлүүлэх, үйл ажиллагааг дэмжих, сурталчлахад оршино.

Гурав. Удирдлага, зохион байгуулалт
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар удирдлага арга зүйгээр хангаж, дүүргүүдийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран 2 үе шаттайгаар зохион байгуулна.
1-р шатанд: Дүүргийн Ажлын хэсгийг Засаг даргын тамгын газарт Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ахлуулан байгуулж ажлын хэсгийн нарийн бичгийн даргыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс томилж, бүрэлдэхүүнд нь Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.
2-р шатанд: Нийслэлийн Ажлын хэсгийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл хөгжлийн хэлтсийн даргаар ахлуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтсийн худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналт, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, Нийслэлийн боловсролын газрын Хүүхдийн эрх, хамгаалал, төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

Дөрөв. Хугацаа
2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулна.
Тав. Хамрах хүрээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа үйлчилгээний газрууд, банк, үзвэр үйлчилгээний газар, дүүрэг, хороо болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Зургаа. Шалгаруулах номинациуд
1. Хүүхэд, гэр бүлд ээлтэй дүүрэг +эрүүл мэндийн байгууллага.
2. Хүүхэд, гэр бүлд ээлтэй хороо +сувилал, амралт
3. Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль + жуулчны бааз
4. Хүүхэд, гэр бүлд ээлтэй цэцэрлэг + амрал чөлөөт цаг өнгөрөө газрууд
5. Хүүхэд, гэр бүлд ээлтэй ресторан, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар
6. Хүүхэд, гэр бүлд ээлтэй худалдаа үйлчилгээний газар худалдааны төв, их дэлгүүр, хайпермаркет, супермаркет
7. Хүүхэд, гэр бүлд ээлтэй олон улсын болон төрийн бус байгууллага
8. Хүүхэд, гэр бүлд ээлтэй Нийтийн тээвэр, банк, үзвэр үйлчилгээний байгууллага
9. Хүүхэд, гэр бүлд ээлтэй бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага
Зургаа. Зохион байгуулалт
6.1. Удирдамж хүргүүлэх
Удирдамжийг Дүүргийн Ажлын хэсэг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны дотор холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлж, дүүргийн сайт болон мэдээллийн бусад сайтууд дээр байршуулж нийтэд сурталчилна.
6.2. Материал хүлээн авах, сонгон шалгаруулах
• Аж ахуйн нэгж, байгууллагуудаас болзлын дагуу бэлтгэж ирүүлсэн, шаардлага хангасан, фото зургаар баримтжуулсан тайлан, материалыг Дүүргийн Ажлын хэсэг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны дотор хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд сонгон шалгаруулж, “Нийслэлийн Хүүхэд, гэр бүлд ээлтэй аж ахуйн нэгж, байгууллага”-д нэр дэвшүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын материалыг Нийслэлийн Ажлын хэсэгт 2020 оны 10 дугаар сарын 01-ний дотор ирүүлнэ.
• Нийслэлийн Ажлын хэсэг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдрүүдэд нэр дэвшигч байгууллагуудын материалд дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд газар дээр нь үйл ажиллагаатай танилцаж, саналыг ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлж, шалгаруулна.

Долоо. Нэр дэвшигчид тавигдах шалгуур үзүүлэлтүүд
Номинаци Шалгуур, үзүүлэлт:
 Хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдсан тоо, хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр, хэрэгжилтийн чанар, үр дүн

1. Хүүхэд гэр бүлд ээлтэй дүүрэг
 -Дүүргийн гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагааг дэмжиж гаргасан шийдвэрийн тоо, олгосон санхүүжилт, хүрсэн үр дүн;
 -Зорилтот бүлгийн хүүхэд, тэдний гэр бүлд чиглэн гаргасан бодлого, шийдвэрийн тоо, хэрэгжилтийн хувь, чанар, үр дүн;
 -Хүүхдээс ирсэн өргөдөл гомдлын тоо, шийдвэрлэлтийн хувь, чанар, үр дүн;
 -Шийдвэр гаргах үйл ажиллагаанд хүүхдийн саналыг сонсож, тусгасан байдал, үр дүн;
 -Хүүхэд, гэр бүл, залуучуудын чиглэлээрх төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилласан байдал, үр дүн;
 -Хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хийсэн бүтээн байгуулалт, санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэмжээ, үр дүн;
 -ЕБС, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ /сургууль, цэцэрлэгийг шинээр барих, өргөтгөх, гэр цэцэрлэг, аж ахуй нэгж байгууллагын дэргэдэх цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо;
 -Гэмт хэрэг, зам тээврийн осол гэмтэлд хүүхэд, гэр бүлийг өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийсэн ажлууд /гэрэлтүүлэг, камержуулалт, замын тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч, иргэдэд зориулсан сургалт, сурталчилгаа г.м/.
2.Хүүхэд гэр бүлд ээлтэй хороо
 -Хорооны нийт хүн амыг хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээрх үйл ажиллагаанд хамруулсан байдал, үр дүн;
 -Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой хүүхдийн тоо, зуслан, хөгжлийн үйлчилгээнд хамруулсан хүүхдийн тоо;
 -Халамжийн хүнсний талон авдаг нийт өрхийн тоо-халамжийн үйлчилгээнээс хасагдсан өрхийн тоо, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тайлан;
 -Хорооны нийт 0-2 насны хүүхдийн тоо, 2020 онд эх, хүүхдэд үзүүлсэн өрхийн эмнэлгийн үйлчилгээний төрөл, чанар тайлан;
 -Хорооны нутаг дэвсгэрт хүүхэд гэр бүлд зориулан 2020 онд шинээр хийгдсэн бүтээн байгуулалт, тохижилт, үйлчилгээний тоо, чанар;
 -Хорооны хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн тоо, 2020 онд шийдвэрлэсэн хэргийн тоо, тайлан графикаар;
 -Зохион байгуулсан арга хэмжээний тайлан, үр дүн.
 -Нийгмийн ажилтанд хүүхдээс хандан ирүүлсэн хүсэлт, шийдвэрлэлтийн хувь, үр дүн;

3.Хүүхэд гэр бүлд ээлтэй сургууль
 -Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр зохион байгуулсан сургалт, сурталчилгааны ажлын тоо, хамрагдсан хувь /эцэг эх, хүүхэд, багш, ажилтан албан хаагчид/;
 -ХӨУБ-аас санаачлан хийж хэрэгжүүлсэн ажил- хамрагдалтын хувь;
 -Сургуулийн захиргаанаас ХӨУБ-ыг үйл ажиллагааг дэмжиж гаргасан шийдвэрийн тоо;
 -Дугуйлан секцийн төрөл, тоо, хамрагдсан хүүхдийн тоо, үзүүлсэн амжилт;
 -Хамран сургах тойргийн нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, сургуульд хамрагдсан хувь;
 -Сургуулийн гадаад болон дотоод орчныг ээлтэй болгох чиглэлээр өөрийн нөөц боломжид тулгуурлан хийсэн үйл ажиллагаа, тохижилт /ариун цэврийн өрөө, анги танхим тохижилт, гэрэлтүүлэг, замын тэмдэг, тэмдэглэгээ, камержуулалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан дэд бүтэц, хог тээвэрлэлт, үдийн цай хөтөлбөр болон сургуулийн цайны газрын эрүүл аюулгүй байдал/;
 -Сургуулийн орчинд ус цэвэршүүлэгч болон гар ариутгах боломж бүрдүүлсэн байдал;
– “School police”- ийн үйл ажиллагаа, үр дүн;
 -Нийгмийн ажилтанд бүртгэгдсэн кейсийн тоо- ажиллаж хаасан байдал;
– Сургуулийн эмч, сэтгэл зүйчийн ажлын харьцуулсан тоон үзүүлэлтийн тайлан;
 -Нийт эцэг, эхийн 30%-аас авсан сэтгэл ханамжийн судалгааны үзүүлэлт, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлсэн байдал;
 -Хүүхдүүдэд эрүүл амьдрах дадал хэвшил олгох сургалт сурталчилгааны ажлууд /эрүүл, зохистой хооллолт, хог ангилан ялгах, гараа угаах дадал, замын хөдөлгөөнд оролцох соёл, харилцааны соёл, олон нийтийн дунд биеэ авч явах гэх мэт/.
4. Хүүхэд гэр бүлд ээлтэй цэцэрлэг
 -Арга зүйчид хүүхэд, тэдний ар гэрээс хандан ирүүлсэн хүсэлт- шийдвэрлэлтийн хувь;
 -Хүүхдийн эрх, хамгааллын /хүүхдийн эерэг арга/ чиглэлээр зохион байгуулсан сургалт, сурталчилгааны ажлын тоо,төрөл, чанар, үр дүн – хамрагдсан хувь /эцэг эх, хүүхэд, багш, ажилтан албан хаагчид/;
 -Бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг хангаж ажилласан талаарх харьяа дүүргийн Боловсролын хэлтсийн албан бичиг;
 -Хамран сургах тойргийн нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо- цэцэрлэгт хамрагдсан хувь;
 -Цэцэрлэгийн гадаад болон дотоод орчныг ээлтэй болгох чиглэлээр өөрийн нөөц боломжид тулгуурлан хийсэн үйл ажиллагаа, тохижилт /ариун цэврийн өрөө, анги танхим тохижилт, гэрэлтүүлэг, замын тэмдэг, тэмдэглэгээ, камержуулалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан дэд бүтэц/;
 -Цэцэрлэг дэх хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан;
 -Хүүхэд багачуудад эрүүл амьдрах дадал хэвшил олгох сургалт сурталчилгааны ажлууд /эрүүл, зохистой хооллолт, хог ангилан ялгах, гараа угаах дадал, замын хөдөлгөөнд оролцох соёл, харилцааны соёл, олон нийтийн дунд биеэ авч явах гэх мэт/;
– Цэцэрлэгийн орчинд ус цэвэршүүлэгч болон гар ариутгах нөхцөл бүрдүүлсэн байдал;
 -Цэцэрлэгийн эмчийн ажлын харьцуулсан тоон үзүүлэлтийн тайлан, үр дүн;
– Нийт эцэг, эхийн 30%-аас авсан сэтгэл ханамжийн судалгааны үзүүлэлт, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлсэн байдал, үр дүн.
 -Тухайн онд Хүүхэд, гэр бүлд чиглэн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны тоо, төрөл, төсөв, хамрагдалтын хувь, үр дүн;

5.Хүүхэд, гэр бүлд ээлтэй олон улсын, төрийн бус байгууллага
 -Хүүхэд, гэр бүлд чиглэсэн хөрөнгө оруулалтын зориулалт, хэмжээ, биелэлтийн хувь, үр дүн;
 -Хүүхэд, гэр бүлийн асуудлаар боловсруулан гаргасан гарын авлага, арга зүй, ном товхимол;
 -Хүүхэд, гэр бүлийн асуудлаар хийсэн судалгаа, шинжилгээний ажил;
 -Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр хийсэн нөлөөлөл, ухуулга сурталчилгааны ажлын тоо, төрөл, гарсан үр дүн;
 -Үйл ажиллагаанд хамрагдсан хүүхэд, гэр бүлээс авсан сэтгэл ханамжийн судалгааны үнэлгээ;
 -Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн байгууллагатай хамтран ажилласан байдал;
 -Хүүхэд, гэр бүлийн чиглэлээрх төрийн бодлого, шийдвэрт үйлчилгээний чанарыг сайжруулахтай холбогдуулан оруулсан санал, илгээсэн хүсэлт, хүрсэн үр дүн.
 -Тоглолт, үзвэр үйлчилгээ, зохион байгуулж буй үйл ажиллагаандаа хүүхэд, гэр бүлд зориулсан хөнгөлөлт урамшуулал бий болгосон байдал /Зурагтай тайлан/;

6. Хүүхэд, гэр бүлд ээлтэй, Нийтийн тээвэр, банк, үзвэр үйлчилгээний байгууллага
– Хүүхэд, гэр бүлд таатай, ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон үйлчилгээг бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ, тохижилт, үйлчилгээний ажил, үр дүн /хүүхэд түр саатуулах газар, хүүхдийн ариун цэврийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилт, жирэмсэн эх, өндөр настанд зориулсан үйлчилгээ, тохижилт/;
 -Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг нэвтрүүлсэн байдал;
 -Хүүхэд, гэр бүлд зориулан шинээр бүтээсэн уран бүтээл;
 -Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдал;
 -Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа;
 -Иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа, судалгааны үр дүнг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн байдал
7.Хүүхэд, гэр бүлд ээлтэй хоол, үйлдвэрлэл үйлчилгээний газар /ресторан/

 -Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хүүхдийн эрүүл мэндэд харшлахгүй, давс, тосны агууламжийг бууруулсан, сөрөг нөлөөгүй байх;
 -Хүүхэд гэр бүлд чиглэсэн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллыг бий болгосон байдал;
 -Хүүхэд түр саатуулах булан, тоглоомын талбай, хүүхдэд зориулсан ширээ, сандал, хүүхдийн ариун цэврийн өрөөтэй байх;
 -Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бага насны хүүхдийн тэргэнцэрт зориулсан тохижилт хийсэн байдал;
 -Бага насны хүүхдийн бие физиологийн онцлогт тохирсон хоолны жор технологийг баталж мөрддөг байх;
 -Хүүхдэд зориулсан хоолны цэстэй байх;
– Байгууллагын ажиллагсдын хүүхдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдал;
 -Нийслэл, дүүргээс зохион байгуулсан хүүхэд гэр бүлд зориулсан нийгмийн ажилд идэвхтэй оролцсон байдал;
 -Иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа, судалгааны үр дүнг үйл ажиллагаа, бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн байдал.
 -Хүүхэд гэр бүлд чиглэсэн шинэлэг, “Эко”, органик бүтээгдэхүүн худалдах “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний төрөлжсөн тасаг, булан”-тай байх;

8.Хүүхэд, гэр бүлд ээлтэй худалдааны газар /худалдааны төв, их дэлгүүр, хайпермаркет, супермаркет
– Хүүхэд гэр бүлд чиглэсэн хөнгөлөлт, урамшууллыг бий болгосон байдал;
 -Хүүхэд, гэр бүлд таатай, ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон бараа, бүтээгдэхүүн бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ, тохижилт, үйлчилгээний ажил, үр дүн;
 -Хүүхэд түр саатуулах булан, тоглоомын талбай, хүүхдэд зориулсан амрах ширээ, сандал, хүүхдийн ариун цэврийн өрөө, живх солих хэсэгтэй байх;
 -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохижилт хийсэн байдал;
 Байгууллагын ажиллагсдын хүүхдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдал, үр дүн;
 -Иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа, судалгааны үр дүнг үйл ажиллагаа, бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн байдал;
 -Нийслэл, дүүргээс зохион байгуулсан хүүхэд гэр бүлд чиглэсэн нийгмийн ажилд идэвхтэй оролцсон байдал.
– Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээний хувьд хүүхдэд харшлахгүй, сөрөг нөлөөгүй байх;

9. Хүүхэд, гэр бүлд ээлтэй үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага
 -Хүүхэд гэр бүлд чиглэсэн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллыг бий болгосон байдал;
 -Хүүхэд, гэр бүлд таатай, ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон үйлчилгээ, бүтээгдэхүүн бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ, тохижилт, үйлчилгээний ажил, үр дүн /хүүхэд түр саатуулах газар, хүүхдийн ариун цэврийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тохижилт, жирэмсэн эх, өндөр настанд зориулсан үйлчилгээ, тохижилт/;
 -Иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа, судалгааны үр дүнг үйл ажиллагаа, бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн байдал;
 -Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлсэн байдал;
 -Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байдал;
 -Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа

Найм. Шагнал урамшуулал
Шалгарсан байгууллагуудыг тухайн жилийн “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”-аар өргөмжилж хүндэт өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж, байгууллагын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилна.

Улаанбаатар хотын Захирагчийн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд,
ажлын алба залуучуудын хөгжлийн газрын
Утас: 315349 Утас: 77116162

cэтгэгдэлүүд
  • их зөв уралдаан байна

  • хүүхдэд ээлтэй орчин л чухал байна. Гараад явахаар аймаар эрсдэл, тоглох ч газар байхгүй. Галзуу солиотой жолооч нар нь дайрчих гээд

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account