Хөл хориог дахин нэг сараар сунгахыг дэмжлээ

Хөл хориог дахин нэг сараар сунгахыг дэмжлээ

Хөл хориог дахин нэг сараар сунгахыг дэмжлээ

Коронавирусын улмаас тогтоосон хөл хорионы хугацаа тавдугаар сарын 31-нд дуусах билээ. Уг асуудлын хүрээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацааг сунгах, эсэх асуудлыг өнөөдөр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар улс орон даяар тогтоосон хөл хориог 6 сарын 30-ны өдрийг дуустал сунгахыг онцгой комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо.

Энэ сарын 27 буюу ирэх лхагва гарагт болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд “Коронавирусыг эдгээх эм, тариа гарах үед манай улсын өндөржүүлсэн бэлэн байдал үгүй болно” хэмээн мэдэгдээд байна.

Д.Бат

cэтгэгдэлүүд
  • тэр нь дээр байхөө. Хамгийн гол нь эдийн засгаа яаж босгох вэ?

  • дотроо л алдахгүй байх хэрэгтэй. Эдгэрч гарсан гэдэг хүмүүс яах вэ?

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account