Богино хугацаанд “Саарал жагсаалт”-аас гарах нөхцлийг хангалаа

Богино хугацаанд “Саарал жагсаалт”-аас гарах нөхцлийг хангалаа

Богино хугацаанд “Саарал жагсаалт”-аас гарах нөхцлийг хангалаа

Монгол Улс богино хугацаанд “Саарал жагсаалт”-аас гарах болзлыг хангасан байна гэдэг таатай хариу ФАТФ-аас ирсэн байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн үгэндээ “Өчигдөр ФАТФ-ын Нарийн бичгийн дарга нарын газраас манайд тайлан ирүүлсэн. Та бүхэн ерөнхийдөө мэдэж байгаа. Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсын шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг “Саарал жагсаалт”-аас гаргах чиглэлээр хоёр удаагийн тайланг ФАТФ-д тавьсан. 2020 оны 1 дүгээр сарын 10-нд Бээжин хотод болсон тайлангийн хурлаар бид 2019 оны 10 дугаар сард “Саарал жагсаалт”-ад ороход өгөгдсөн 6 үүрэг даалгаврын гурвыг нь биелүүлсэн байсан бол 2020 оны 5 сарын 4-нд болсон хамгаалалтаар үлдээд байсан 3 үүрэг даалгаврыг 100 хувь хамгаалж дууссан. Монгол Улсыг “Саарал жагсаалт”-ад оруулсан 6 нөхцөлийг бүгдийг нь арилгаж чадлаа. 2020 оны 5 сарын 4-нд хийсэн хамгаалалтыг дүгнээд ФАТФ-ийн Нарийн бичгийн дарга нарын газраас ирүүлсэн тайланд 6 үүрэг даалгаврыг бүгдийг нь амжилттай хамгаалсан талаар дурдсан байна” гэлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улс ФАТФ-ын дараагийн албан ёсны хурлаар “Саарал жагсаалт”-аас гарах нөхцөлийг хангалаа гэж ойлгож болно. Манай төрийн байгууллагууд баг болж, үйл ажиллагаагаа уялдуулж хамтран ажилласны үр дүн гарлаа гэж харж байна. COVID-19-тэй холбоотойгоор “Саарал жагсаалт”- аас хасах хурал тодорхойгүй байна. Ерөнхийдөө Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарах нөхцлөө хангалаа” гэв. Ийнхүү Монгол Улс богинохон хугацаанд “Саарал жагсаалт”-аас гарах үүргээ 100 хувь биелүүллээ.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • маш сайхан мэдээ байна даа

  • Баярлалаа

  • 2012-2016 онд АН-ын тавьсан балгаар л сааралд орсон ш дээ

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account