“Бөмбөгөр”-ийн гаднах саравч лангууг буулгалаа

“Бөмбөгөр”-ийн гаднах саравч лангууг буулгалаа

“Бөмбөгөр”-ийн гаднах саравч лангууг буулгалаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийж буй төлөвлөгөөт хяналт, шалгалт үргэлжилж байна. Өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр БГД-ийн 16 дугаар хорооны нутагт дэвсгэрт ордшог “Бөмбөгөр” худалдааны төвийн зүүн талын автобусны буудлын гадна орчинд нийтийн эзэмшлийн зам, явган хүний гарц хааж ил задгай гар дээрээс худалдаа эрхэлж байсан нийт хоёр иргэний үйл ажиллагааг зогсоож, саравч, лангууг буулгажээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтын үйл ажиллагаа цаашид ч үргэлжлэх аж. Дашрамд мэдээлэхэд хүүхдийн баяраар зарж буй бэлэгнээс сахарын агууламж өндөр бүтээгдэхүүн ихээр илэрснийг мэргэжлийн хяналтын шалгалтаар тогтоож, эцэг, эхчүүдэд анхааруулсан байна.

Д.Бат

cэтгэгдэлүүд
  • ТҮЦ-нүүд эрүүл ахуй талаасаа их учир дутагдалтай

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account