У.Хүрэлсүх намаа цэвэрлэж, С.Эрдэнэ намаа “эвдэв” үү?

У.Хүрэлсүх намаа цэвэрлэж, С.Эрдэнэ намаа “эвдэв” үү?

У.Хүрэлсүх намаа цэвэрлэж, С.Эрдэнэ намаа “эвдэв” үү?

СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулснаар УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.  УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн гол тулаан улс төрийн хоёр том нам болох АН, МАН-ын дунд, тэр тусмаа гучин нэг дэх Ерөнхий сайдаар С.Эрдэнэ, У.Хүрэлсүх хооронд явагдах нь дамжихгүй. Өөрөөр хэлбэл, намуудын нэр дэвшигчид, намын мөрийн хөтөлбөрөөс гадна намын даргын рейтинг, бодлого, тоглолтоос хэн ялах нь бас хамаарна гэсэн үг.

У.ХҮРЭЛСҮХ БА МАН

“Намын даргаар сонгогдсоноосоо хойш намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж ярьж ирсэн. Энэ бодсон бодлого, зорилт хэрэгжиж байгаа. Цаашдаа ч бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс биш сор болсон сэхээтнүүд суугаасай гэж хүсдэг. Бүх салбарын төлөөлөл байгаасай гэж бас дотроо боддог. Ийм байж парламентад зөв бодлого гардаг. Залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл байх ёстой. Намын даргын хувьд өөрийнхөө багийг авч сонгуульд орно гэдгээ хэлье”. Энэ бол МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлсэн байр суурь.

Тэрбээр хулгай, луйвар, жаран тэрбум, ЖДҮ-д нэр холбогдсон хүмүүсийг намаасаа нэр дэвшүүлэхгүй гэснийхээ дагуу нийт 22 хүнийг энэ удаагийн сонгуульд өрсөлдөх эрхийг нь хассан юм.

Хараат бус судалгааны төв “МЕК”-ийн хоёрдугаар сард олон нийтэд толилуулсан судалгааны дүнгээр “Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрч”-ийн нэгд МАН-ын дарга У.Хүрэлсүх бичигдсэн. Сүүлийн үеийн улс төрийн судалгаагаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рейтинг тасралтгүй өсч, топ улстөрчдийн нэг, хоёроор бичигдэх болсон. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн МАН-ын рейтингийн тал хувь нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн халаасны оноо гэж хэлж болно.

Түүний рейтинг тасралтгүй өсөхөд намдаа хийсэн цэвэрлэгээ болон Улаанбаатарын утааг бууруулсан,  тэтгэврийн зээлийг тэглэсэн, Монгол Улс дэлхийд коронавирусийн халдваргүй цорын ганц улсаар нэрлэгдэх болсон зэрэг амжилтууд нөлөөлсөн нь мэдээж.

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд  салбартаа манлайлагч, мэргэжлийн боловсон хүчнүүдийг намаасаа дэр дэвшүүлж буй нь түүний намдаа хийж буй цэвэрлэгээний нэг хэсэг. Ингэснээр Монголын парламент, хууль тогтоогч байгууллага цэвэрлэгдэнэ гэж МАН-ын дарга тооцож буй юм.

С.ЭРДЭНЭ БА АН

Сүүлийн жилүүдэд хийсэн улстөрийн судалгаагаар хамгийн муу рейтингтэй улстөрчдийн нэгээр АН-ын дарга тодорсон. С.Эрдэнийн үед сөрөг хүчнээр ажилласан Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болж, нам нь хэдэн хэсэг хуваагдаж, Үндсэн хууль батлалцахад хуруугаа ч хөдөлгөөгүй нь түүнд хасах оноо багагүй цуглуулсан.  Тэр тусмаа нэр дэвшүүлэлтийн өмнө намынхаа үнэнч гишүүдийг  С.Жавхлан, Г.Уянга, О.Баасанхүү зэрэг эрээвэр хураавар хүмүүсээр сольсон нь жирийн гишүүд дэмжигчдийнхээ итгэлийн эвдсэн үйлдэл болсон гэхэд болно.  “Намдаа биш даргадаа гомдсон” хүмүүс олон нийтийн сүлжээнд “сад” тавьж, АН-ын дэд дарга асан Б.Дэлгэрмаа намаа сольж, нэр дэвшиж байгаа билээ.

Үнэндээ, АН-аас нэр дэвшиж буй хүмүүсийг С.Эрдэнэ мэдэж шийдээгүй, ард нь  Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд нар байгааг шүүмжлэх хүмүүс олон байлаа. Түүнчлэн нэр дэвшихээр горилж байсан хүмүүсээс 100 сая төгрөг авсан нь АН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн билээ. Ийнхүү намын дарга нарын сонгуулийн тактикийг харахад У.Хүрэлсүх нэр цэвэр хүмүүсийг, С.Эрдэнэ мөнгөтэй, нөлөөтэй хүмүүсийг багтаа “урьж” улс төрийн өрсөлдөөнөө эхлүүлээ.

Д.ТҮМЭН

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account