Кекүшюзан Батбаяр 7 тэрбум 500 саяын хадгаламжтай

Кекүшюзан Батбаяр 7 тэрбум 500 саяын хадгаламжтай

Кекүшюзан Батбаяр 7 тэрбум 500 саяын хадгаламжтай

АН-д хэн их мөнгө өгнө, тэр хүн нэр дэвших эрхээ олж авна гэдэг “хууль үйлчилсэн”  болохоор сүмоч Кекүшүюзан Д.Батбаярт хялбарт байсан нь тодорхой. Өөрийнх нь нийт орлого 601 сая, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 13 тэрбум 224 сая. Нийт 32 тэрбумын луйврын гэх хэрэгт шалгагдаж буй эрхэм нэр дэвшигч 70 тэрбум 220 сая 580 мянган төгрөгөөр үнэлэгдэх 1 амины орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 3 обьект, 3 аж ахуйн газартай, 7 тэрбум 500 сая төгрөгийн хадгаламжтай,  300 хонь , 3000 үхэр, 200 ямаа, 15 хурдан удмын адуутай, 360 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай, 18 сая 800 мянган төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэйгээс гадна Чингис Ворлд Майнинг ХХК, Дунгоулд ХХК, Хардэл Бэйс ХХК, Блэйкмаунт Майнинг ХХК, Дөрөв Кэй ХХК, Мимэкс ХХК, Сатономатериал ХХК, Дөрөв Кэй мүүв ХХК, Хөрш заан ХХК, Кёкүшю Бэ яа ХХК, Буурал улиастай ХХК, Өлзийт голын эх ХХК, Баясгалантай дэлхий мед ХХК, Ирээдүйн билиг ХХК, Парадайс театр ХХК, Онлайн шоп хоум ХХК, Глобал профит ХХК, Сакура ХХК, Сакура БСБ Бусад, Харьланзан трейвэл ХХК, Холбоошулуунзам ХХК, Хоум магазин ХХК, Экспресскар ХХК, Элбэг баян далай транс ХХК, Шүрэн хана ХХК, Найман шид ХХК, Голденвэйл ХХК, Дархан анд ХХК, Дөргөн гласс ХХК, Жисикорпораци ХХК, Кёкүшюгоулд майнинг ХХК, Кёкүшюгрийт волл ХХК, Кёкүшютауэр ХХК, Монгорүшёшя ХХК, Эко моторс ХХК, ЭФ ЭФ СИ ХХК, Юнайтед-Ойлшейл ХХК, Юниверсал кюрринси холдингс ХХК, Шүголд ХХК гэсэн компаниудад хувьцаа эзэмшдэг ажээ. Харин бусдаас 9 тэрбумын авлагатай гэж мэдүүлсэн байна.

Д.Дорж

Create Account



Log In Your Account