Коронавирусын батлагдсан тохиолдол 186 боллоо

Коронавирусын батлагдсан тохиолдол 186 боллоо

Коронавирусын батлагдсан тохиолдол 186 боллоо

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар өчигдөр нэг хүнээс коронавирусын халдвар илэрч батлагдсан тоо 186 болсон талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Тэрбээр “2020 оны 6 дугаар сарын 3-нд улсын хэмжээнд нийт 469 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Тухайн иргэн Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор тавдугаар сарын 26-нд ирсэн бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрч, Монгол Улсад коронавирусын батлагдсан тохиолдол 186 боллоо. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 157 хүн эмчлүүлж байгаагаас  коронавирусээр халдварласан 121 хүн байна.  Эдгэрсэн 65 иргэнээс сувилалд 36, гэрийн ажиглалтад 16 хүн байгаа бол ажиглалтаас 13 хүн гарлаа” гэв.

С.Болд 

Create Account



Log In Your Account