Улсын их дэлгүүрт гарсан галыг унтрааж амжаагүй байна

Улсын их дэлгүүрт гарсан галыг унтрааж амжаагүй байна

Улсын их дэлгүүрт гарсан галыг унтрааж амжаагүй байна

Номин улсын их дэлгүүрийн дээд давхар буюу бэлэг дурсгалын тасагт гал гарчээ. Одоогоор гал чухам юунаас болж гарсан талаар албаныхан тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Аврах ангийнхан хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа ч галыг унтрааж дийлэхгүй байна. Цайны газрын үйлчилгээ эрхэлдэг давхраас тэсэрч дэлбэрэх дуу гарч байгаа аж. Албаныхан газ дэлбэрэх аюултайг сануулж, гадаа байгаа хүмүүст анхааруулга өгч байна.

Одоогоор хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, эсэх талаар мэдээлэл алга. Анх 1924 онд ашиглалтад орж байсан уг дэлгүүрийг Номин холдинг групп хувьчилж авсан юм.

Д.Дорж


сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account