АН-ын дарга нар амиа авч гарахыг илүүд үзэж байна

АН-ын дарга нар амиа авч гарахыг илүүд үзэж байна

АН-ын дарга нар амиа авч гарахыг илүүд үзэж байна

“Тавантолгойг  танд үлдээсэн З.Энхболд” гарчигтай сурталчилгааны нийтлэлийг уншлаа.  Уг материалаас “2015 оны 4 дүгээр сарын 5. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, сайд М.Энхсайханаар ахлуулсан Шэнхуа энержи, Энержи ресурс болон төрийн өмчит  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жирийн ажилчдын хооронд хүч тэнцвэргүй тэмцэл өрнөж байлаа. Харин Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд зогсоож, Тавантолгойг Монголын ард түмэнд үлдээж байжээ” гэсэн өгүүлбэр нэлээд гайшрал төрүүлэв.

Учир нь энэ хоёрхон өгүүлбэрээс АН гэдэг улстөрийн хүчин “байхгүй” мэт ойлгогдож байгаа юм. Нам гэдэг субьект онолоороо бол үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бодлогын институци.  Гэтэл АН маш нарийн зохион байгуулалт бүхий биеэ даасан улстөр, бизнесийн бүлэглэлүүдийн нэгдэл гэдэг нь үүнээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, тус тусдаа тоглолт хийдэг  механик хэлбэр гэсэн үг л дээ.

Тодорхой эрх ашиг дээр тухайн үед хэний бүлэглэл  эрх мэдэл, мөнгө хөрөнгөөр илүүрхэнэ, асуудал тэдний талд шийдэгдэнэ гэсэн үг. Эндээс л эрх ашгийн мөргөлдөөн үүсдэг бөгөөд үр дагаварт нь улс орон, ард түмэнд хохиролтой шийдвэр гардаг байна. Дээрх магтаал-нийтлэлээс энэ санаа л тод харагдаж байгаа юм.

АН-ын одоогийн эрх мэдэлтнүүд АН-ын өмнөх албан тушаалтнуудын алдааг эзэдтэй нь хамт “оршуулах” хүсэл зорилготой байгааг ч дээрх нийтлэлээс төвөггүй харж болно. Нэг ёсондоо АН-ын өнөөдрийн эрх мэдлийн хүрээнд намынхаа байр суурь, нэр хүндийг хадгалж, амиа авч гарахаар шийджээ гэсэн үг. Сонгуулийн дараа бүлэглэлүүдийн зөрчил дахин хурцдаж, тус намд дахин хуваарилалт өрнөх нь тодорхой боллоо. АН-д үзэл бодол, итгэл үнэмшлээ өгсөн жирийн гишүүд, дэмжигчид нь л өрөвдөлтэй.

Д.Дорж

Create Account



Log In Your Account