Генерал Б.Хурц нарын шүүх хурлыг дахин хойшлуулав

Генерал Б.Хурц нарын шүүх хурлыг дахин хойшлуулав

Генерал Б.Хурц нарын шүүх хурлыг дахин хойшлуулав

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцсэн. 

Уг хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагт хэлэлцэж өмгөөлөгчдийн хүсэлтээр 2020 оны 06 дугаар сарын 08-ыг хүртэл хойшлуулаад байсан юм. Өнөөдрийн шүүх хуралдаанаар улсын яллагч шүүх бүрэлдэхүүүнээс татгалзсан тул дахин хойшлуулах шийдвэрийг гаргалаа. 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account