Батлагдсан 194 тохиолдлоос 89 нь эдгэрээд байна

Батлагдсан 194 тохиолдлоос 89 нь эдгэрээд байна

Батлагдсан 194 тохиолдлоос 89 нь эдгэрээд байна

Коронавирусын халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өглөө бүр мэдээлэл хийж байгаа билээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж батлагдсан 194 тохиолдлоос 89 нь эдгээд байна. Тэдний 56 нь сувилалд, 16 нь гэрийн ажиглалтад байгаа юм. Одоогоор ХӨСҮТ-д 105 хүн эмчлүүлж байна. Өчигдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 11-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор 173 зорчигч ирснээс сэжигтэй гэж үзэн гурван хүнийг тусгаарласан. Сэжигтэй гурван тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарлаа. Бусад тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу маргааш гарна” гэсэн бол ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн гурван хүн тусгаарлагдахгүй гэж суулт зарласан гэх мэдээлэл ирсэн. Ийм зүйл болсон гэх мэдээлэл байгаа. Ер нь тусгаарлах зурваст орж буй бүх хүн халдвар хамгааллыг дэглэмийг сахих ёстой” гэлээ.

Create Account



Log In Your Account