Зайсанд шинээр баригдаж байсан барилгад гал гарлаа

Зайсанд шинээр баригдаж байсан барилгад гал гарлаа

Зайсанд шинээр баригдаж байсан барилгад гал гарлаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр дэх “Номун” хотхоны ойролцоо шинээр баригдаж байгаа барилгад 18 цагийн үед гал гарсан дуудлага Нийслэлийн онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид гал түймрийг унтраажээ. Гал түймэр тухайн барилгын дээврээс эхэлж шатсан аж. Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна. Галын байдлаас харвал барилга нэлэнхүйдээ галд өртсөн бололтой.

С.Чимэг

cэтгэгдэлүүд
  • маш харамсалтай. Барилга барих зөвшөөрлийг замбараагүй өгч болохгүй

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account