Бээжинд коронавирусын халдвар нэмэгдсээр байна

Бээжинд коронавирусын халдвар нэмэгдсээр байна

Бээжинд коронавирусын халдвар нэмэгдсээр байна

Урд хөршид коронавирусын тархалт дамжихгүй байна. Ухань хотод байдал арай дээрдсэн ч БНХАУ-ын нийслэл Бээжин хотод мягмар гарагт “COVID-19”-ийн дотоодод халдварласан тохиолдол 31-ээр нэмэгджээ. Шинж тэмдэггүй зургаан тохиолдол бүртгэгдэж, одоогоор нийт тохиолдол 174 болжээ.
Эрдэмтдийн анхааруулж байгаагаар Бээжингийн коронавирусийн шинэ дэгдэлт харьцангуй аюултай бөгөөд халууны улиралд маш хурдацтай тархаж болзошгүй гэнэ. Хятадуудын хувьд Бээжинд дэгдсэн халдварыг Европоос “зөөвөрлөн” тараасан гэж хардаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, халдварыг Европоос ирсэн хүмүүс болон бараа бүтээгдэхүүнээр дамжин орж ирсэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

Гэрэл зургийн эх сурвалж: www.globaltimes.cn

Create Account



Log In Your Account