Беларусь жолоочдоос халдвар илэрч, ХӨСҮТ-д хүргэгдэв

Беларусь жолоочдоос халдвар илэрч, ХӨСҮТ-д хүргэгдэв

Беларусь жолоочдоос халдвар илэрч, ХӨСҮТ-д хүргэгдэв

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “2020 оны 6 дугаар сарын 17-нд 363 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 359 хүнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20 жолоочийн шинжилгээнээс дөрөвт нь халдвар илэрлээ. Тэд бол 33, 36, 40, 59 настай Белорусийн иргэд юм. Тэднийг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд орууллаа. Өчигдрийн онгоцоор ирсэн 250 хүнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 70 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-ээс 16 хүн эдгэрээд гарлаа. Одоо ХӨСҮТ-д 74 хүн эмчлүүлж байгаагаас 69 нь хөнгөн, тав нь хүндэвтэр байна” гэлээ.

С.Бат

Create Account



Log In Your Account