Х.Баттулга: Гэмт хэрэгтнүүд УИХ-д орж ирдэг болсон

Х.Баттулга: Гэмт хэрэгтнүүд УИХ-д орж ирдэг болсон

Х.Баттулга: Гэмт хэрэгтнүүд УИХ-д орж ирдэг болсон

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өглөө. Төрийн тэргүүн сэтгүүлчдээр дамжуулан ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн сонгуульд  ард түмэн минь идэвхтэй оролцоорой. Ялангуяа залуучууд идэвхтэй оролцох хэрэгтэй. Та нарын санал улс орны хөгжилд чухал шүү. 17 цагийн байдлаар нийслэлд ирц нэлээд өндөр хувьтай байна. Ер нь ямар ч хүн хүнсний бараа авахдаа гарал үүсэл, хугацаанаас нь эхлээд маш сайн шилж сонгож авдаг. Түүн шиг сонгогчид та бүхэн УИХ-ын гишүүдээ сонгохдоо  бараа бүтээгдэхүүнээс илүүтэй шилж сонгоорой гэж хэлье. Санал худалдаж авах асуудал нэлээд олон тойрог дээр яригдаж байна. Энэ бол үе үеийн сонгуулиар яригддаг асуудал.  УИХ-д уул уурхайн компанитай хүмүүс их орж ирдэг. Энэ хүмүүс маш их мөнгөөр санал худалдаж авах, улмаар гэмт хэрэг хийсэн хүмүүс УИХ-д орж толгой хоргодох үзэгдэл сүүлийн сонгуулиудаар ажиглагдаж байгаа” гэлээ.

“Сонгуулийн өмнө хэд хэдэн нэр дэвшигчийг  баривчлан саатуулсныг  та хэрхэн үзэж байна вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад Ерөнхийлөгч хариулахдаа  “Ажиглахад 2013, 2014, 2015, 2016 онуудад гэмт хэрэгт холбогдож байсан, ялын дүгнэлтээ авсан хүмүүс байна лээ. Мэдээж бид энэ асуудлыг ажиглаж байна” гээд сонгогчдод амжилт хүсэв.

Д.Дорж

Create Account



Log In Your Account