Ч.Содномцэрэн: Хяналтын тооллогоор зөрчил илрээгүй

Ч.Содномцэрэн: Хяналтын тооллогоор зөрчил илрээгүй

Ч.Содномцэрэн: Хяналтын тооллогоор зөрчил илрээгүй

УИХ-ын ээлжит сонгуулийн дүн гарсны дараа зарим нам эвсэл, бие даагчдын зүгээс санал тооллогын үр дүнд эргэлзэж байгаагаа илэрхийлж, гараар тоолох шаардлага гарсан. АН-ын хувьд сонгуулийг дахин явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Ерөнхийлөгчид санал өргөн барьсан билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга ч уг асуудлын хүрээнд СЕХ-ны дарга Ч.Сономцэрэн тэргүүтэй тус хорооны төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ эргэлзээ тойрогууд дээр дахин тооллого хийх чиглэл өгсөн юм. Харин өнөөдөр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийж УИХ-ын сонгуулийн 12 тойргийн 164 хэсэгт СЕХ-ноос хяналтын тооллого хийхэд дүн нь санал тоолох төхөөрөмжийнхөөс зөрсөн тохиолдол гараагүй гэж мэдэгдлээ.

Ийнхүү сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигчдэд өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэх гардуулахаар боллоо.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • тийм байлгүй дээ. Гэхдээ МАН-д хариуцлага маш их ирлээ

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account