У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжлээ. Улмаар У.Хүрэлсүхийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Бага хурлын хуралдаан дээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар  МАН-ын дарга У.Хүрэлсүхийг багаар нь дэмжиж сонгосон. Энэ хүндтэй сонголтыг МАН-ын Бага хурлын хуралдаанаар баталгаажуулж, Ерөнхий сайдаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоол баталлаа. МАН-ын дарга, нийт гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна. МАН-ын хувьд ялалт гэхээс илүүтэй маш их хариуцлага ирлээ гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн ажлаа шуурхайлж шударга ёсыг тогтоох, төрийн албаны хүнд суртлыг арилгах, нийгэм, эдийн засагт тулгараад буй олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно. Ирэх дөрвөн жил Монгол Улсын хамгийн хүндрэлтэй асуудал болох 2.9 тэрбум ам.долларын өрийг тэглэх хариуцлага ногдож байна. Мөн цар тахлаас болж хөгжиж буй орнуудад учирч буй хүндрэлийг даван туулах, иргэдийнхээ орлого, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх зэрэг олон ачаалал бидний өмнө бий. Үүнийгээ ухамсарлаж хамтдаа багаараа ажиллахаа илэрхийлж байна” гэлээ. 

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account