Б.Нямжавын хурдан хээр азарга түрүүллээ

Б.Нямжавын хурдан хээр азарга түрүүллээ

Б.Нямжавын хурдан хээр азарга түрүүллээ

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаан өндөрлөлөө. Нэг хүүхэд гарааны явцад мориноос унасан ч бэртэл гэмтэл аваагүй байна.
Хурдан азарганы уралдаанд 508 дугаартай 9 настай Б.Энхбаяр хүүгийн унаж хурдлуулсан Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хурдан хээр азарга түрүүлж торгон жолоогоо өргүүллээ.

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач П.Батсайханы хээр азарга хуралдсан бол Архангай аймгийн Хотонт сумын Р.Дуламсүрэнгийн хар азарга гуравт, Өвөрхангай аймгийн Ханбогд сумын Н.Амарбаясгалангийн хээр буурал азарга дөрөвт тус тус хурдаллаа. Харин айргийн тавд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Д.Бат-Эрдэнийн азарга хурдаллаа.

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account