Түрүү бөхийн нэрэмжит машиныг НЭМГ-т гардуулав

Түрүү бөхийн нэрэмжит машиныг НЭМГ-т гардуулав

Түрүү бөхийн нэрэмжит машиныг НЭМГ-т гардуулав

“Тоёота моторс корпораци” наадмын түрүү бөхийг Тоёота маркийн автомашинаар шагнадаг билээ. Энэ жилийн хувьд дэлхийг хамарсан цар тахлын улмаас уламжлалт баяр наадмаа хязгаарлагдмал хүрээнд зохион байгууллаа. “Тоёота мотор корпораци”-ийн хувьд коронавируст халдварт өвчинтэй тэмцэх үйлст нэмэр хандив болох үүднээс хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит “Тоёота” маркийн “HIACE” автомашиныг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт бэлэглэхээ мэдэгдсэн юм. Энэ дагуу түрүү бөхийн шагналыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт гардуулах ёслол өнөөдөр боллоо. Автомашиныг гардуулах ёслолын ажиллагаанд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, шагнал гардуулах үйл ажиллагааны зөвлөх Л.Ариунбат нар оролцлоо.

cэтгэгдэлүүд
  • баяр хүргэе. Сайхан машин байна

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account