АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсаас иргэдээ татлаа

АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсаас иргэдээ татлаа

АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсаас иргэдээ татлаа

Монгол Улсын Засгийн газраас гадаадад байгаа иргэдээ татаж авах ажил үргэлжилж байна. Сөүл-Улаанбаатар чиглэлийн  хоёрдахь тусгай үүргийн транзит онгоц 2020 оны 7 дугаар сарын 15-нд оройны 20:40 цагт “Буянт ухаад” газардлаа.

Энэ удаагийн ээлжит нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсаас нийт 167 иргэнээ татан авлаа.  Үүнд, бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Зүчи”, “Наранбулаг”, “Ивээлэн” зочид буудал, сувилалд 21 хоног тусгаарлана.

Create Account



Log In Your Account