Өрхийн эмнэлэг бухимдсан хүмүүсээр дүүрэн байна

Өрхийн эмнэлэг бухимдсан хүмүүсээр дүүрэн байна

Өрхийн эмнэлэг бухимдсан хүмүүсээр дүүрэн байна

Өвчлөл их, өрхийн эмнэлэг ачаалалтай байна

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны өрхийн эмнэлгийг зорилоо. 10.50 цагт очив. Хүн даанч их, бараг л үүдээрээ гарах шахна. Ардаа ажилтай байсныг хэлэх үү өөрийн эрхгүй бухимдах сэтгэл төрлөө. “Яагаад ийм их хүнтэй байгааг асуувал сувилагч эмэгтэй “Сар бүрийн сүүлч болон эхээр даатгалын хөнгөлөлттэй эм бичүүлэх хүмүүс ингэж их дараалал үүсгэдэг. Бас өнөөдөр нярайн вакцин хийлгэх өдөр” гэв. Хүлээгээд суучихлаа. 11.30 болов. Оочер нь олигтой явдаггүй. Хүмүүс бухимдаад эхлэв. Хоорондоо хэрэлдэнэ, зарим нь цагдаа сэргийлэх дуудах дээрээ ч тулж байх шиг.

“Хөнгөлөлттэй эм бичүүлэхэд нэг хүн дээр дор хаяж 10 минут болдог. Шинэ программаас болоод тэр юм билээ. Ямар ажил төрөлтэй биш, тэтгэврийн бид ч яахав. Ардаа ажилтай хүмүүс л хэцүү дээ” гэж зэрэгцээ суугаа эмээ учирлав. “Уурлаад яахав, нэгэнт ирснийх сууж байгаад эмчтэйгээ уулзаад явсан нь дээр, хүү минь” гэж аргадав. Оочер овоо дөхөж байтал нэгэн эмэгтэй ирээд “Вакцины хүүхэд шууд орох ёстой” гээд орчихлоо. Гарч ирдэггүй. Шагайвал хоёр эмчийн дэргэд тав зургаан хүн зогсч харагдав. Дахиад 1 цаг хүлээх нь тодорхой боллоо. 12.28 цагт арай гэж эмчийн өрөө рүү орлоо. Эмчийн дэргэд дахиад л хүмүүс байна. “Хурдлаач ээ” хэмээх уурсах дуутай хамт хаалга хаагдав.

“Би ажилд ороод дөнгөж хоёр, гуравхан хонож байна. Та бүхэн ойлгоорой” гэж залуухан эмч охин эелдэгээр учирлав. Зарим эмч нь сургалтанд явснаар хоёр залуу эмчид хамаг ачаалал оногдсон өдөр аж. Чадлаараа ажиллаж байгаа эмч, сувилагч нарт ямар ч буруу байхгүй.

Хамгийн гол нь хүн амынхаа тоогоор нийслэлд нэгдүгээрт ордог Баянзүрх дүүрэгт шинээр эмнэлэг барих зайлшгүй шаардлага үүсээд удсан нь дэндүү тодорхой байна. 5 дугаар хороонд л гэхэд 22 мянган хүн оршин суудаг. Бүхэл бүтэн аймгийн төвийн хүн ам гэсэн үг. Гэтэл энэ олон хүнд хоёрхон давхар жижигхэн өрхийн эмнэлэг үйлчилгээ үзүүлж байна гээд бод доо. Хүн их байсан болохоор практик ажил дээр гараад удаагүй залуу эмч бүсгүйд “Баярлалаа” ч гэж хэлж чадалгүй гарлаа. Хоёр эмч толгой өөд татахгүй үзлэг хийж, жор бичсээр, харин хүмүүс шаардсаар, бухимдсаар, зарим нь зандарсаар үлдэв. Намайг гарахад цаг 12.35 болж байв. Бараг л хоёр цаг суучихаж…

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • хөнгөлөлтийн эм хэрэгтэй шүү

  • Өрхийн залуу эмч

    8 сар 4, 2020 at 10:28 am

    Өрхийн эмнэлэг 2 давхар боловч 1-р давхар нь хорооны хүмүүс суудаг. ингээд тэр умгар өрөөнүүдэд эмнэлгийн суурь тусламж үзүүлж байна даа.
    Хүн амын нягтаршилтай холбоотойгоор хотын өрхийн эмнэлэгүүдийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Өрхийн эрүүл мэндийн төвүүд бүгд хувийн эмнэлэг болсон шүү дээ. Улсын эмнэлэг болго гэж л иргэд шаардмаар байна даа.

  • Manai 5 r horoo ch ajildaa mundag shuu sar bolgon l huugee vaktsinii ni hiilgedeg

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account