Толгой хоосон иргэд “Ковид-19”-ыг дутуу үнэлээд байна ш дээ!

Толгой хоосон иргэд “Ковид-19”-ыг дутуу үнэлээд байна ш дээ!

Толгой хоосон иргэд “Ковид-19”-ыг дутуу үнэлээд байна ш дээ!

Таньдаг эмэгтэйтэй тааралдаад тав гурван үг солилоо. “Коронавирусыг би хувьдаа аюултай гэж боддог. Гэтэл “Зүгээр ш дээ. Ард түмнээ айлгаж л байгаа юм” гэх хүн байх юм. Ёстой хэлэх үг олдоогүй” гэлээ. “Тэгэлгүй яах вэ. Маш аюултай тахал. Дутуу ойлголттой хүмүүс байгаа нь харамсалтай” гээд саллаа.

Энэ өвчний улмаас дэлхийд одоогоор 20.808.000 гаруй хүн халдвар авч, 747.271 гаруй хүн нас бараад байхад “Зүгээр ээ, айлгаж байгаа юм” гэх ухааны хэнэггүй бодол тээсэн хүн байгаа нь дэндүү харамсалтай. Тийм айгаад байхаар халдвар биш юм бол хүмүүс яагаад олноороо өвчилж, олноороо нас бараад байна вэ? Яагаад улс орнууд түгшиж, хөл хорио тогтоож, онц байдал зарлаад байгаа юм? Вирусын халдвараар нас бараад байгаа хүмүүсийн тоо манай Улаанбаатар хотын нийт  хүн амын тал нь гэсэн үг!

Амьтнаас  хүнд, улмаас хүнээс хүнд маш хурдацтайгаар халдварлаж, дэлхийд аюулын харанга дэлдээд байгаа энэ гамшигт халдварыг дутуу үнэлж байгаа  нь Mонгол хүний хэнэггүй зантай холбоотой юу, эсвэл мэдээлэл авдаггүй, авлаа ч тоодоггүй “орк” сэтгэхүйтэй холбоотой юу? Манай улс хэрвээ дотроо алдлаа гэхэд  ийм ухвар мөчид бодолтой хүмүүс  жинхэнэ гай тарих нь тодорхой. Зарим нэг томоохон худалдааны төвүүд үйлчлүүлэгчдийн халууныг үзэж, амны хаалт зүүхийг шаардаж байгааг эс тооцвол ихэнх дэлгүүр хоршоо, үйлчилгээний газруудын ажилтнууд ч, орж гарч байгаа иргэд ч амны хаалтыг ор тас мартжээ. Амны хаалтгүй хүнийг нийтийн тээврээр зорчуулахгүй, 150 мянгаар торгоно гээд байсан яасан? Коронавирусын халдвараас амны хаалт 85 хувь, нүүрний хаалт 78-80 хувь хамгаалдаг! Хайртай бүхнийхээ төлөө маскаа зүүцгээе!

Д.Лхагвадорж

cэтгэгдэлүүд
  • яанаа, малнуудыг яах вэ

  • зөв бичсэн байна ш дээ

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account