А.Лукашенко: НАТО манай улсaд халдвал хариу арга хэмжээ авна

А.Лукашенко: НАТО манай улсaд халдвал хариу арга хэмжээ авна

А.Лукашенко: НАТО манай улсaд халдвал хариу арга хэмжээ авна

 Беларусь улс дотооддоо үймээнтэй байна.  Александр Лукашенко 79.7 хувийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, зургаа дахь удаагаа Төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа тус улсад эмх замбараагүй байдал үүссэн юм. Санал хураалтын дүнг эсэргүүцсэн хүмүүс жагсаал цуглаан хийж, улмаар хууль хүчнийхэнтэй мөргөлдөөн үүсгэсэн. Одоогоор тус улсад байдал хэвийн байдалдаа орж амжаагүй байна. Түүнээс гадна А.Лукашенко Беларусь  улсад НАТО-гийн цэрэг халдаж магадгүй гэж болгоомжилж,  улсынхаа баруун хилийг зөрчсөн тохиолдолд урьдчилан сануулахгүйгээр хариу арга хэмжээ авахыг  Батлан хамгаалахын сайд, цэргийн дарга удирдлагуудад  тушаажээ.

Тус улсын Батлан хамгаалахын сайд Виктор Хренин “ Литва дахь НАТО-гийн цэрэг Беларусийн хилд дөхөж ирснээ буцаж байна. Хэрвээ ням гарагт манай хил рүү НАТО-гийн цэрэг  нэвтрэхийг завдвал  бид хариу  арга хэмжээ авах болно” гэж мэдэгдсэн байна.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account