Агуу их “Фауст” ба хариулт нэхсэн амьдрал

Агуу их “Фауст” ба хариулт нэхсэн амьдрал

Агуу их “Фауст” ба хариулт нэхсэн амьдрал

Германы нэрт зохиолч, сэтгэгч,  гүн ухаантан Иоганн Вольфанг Гётегийн “Фауст” эмгэнэлт драмын жүжиг манай тайзнаа удахгүй дахин тавигдах гэж байна.

Тордайн Ганболд продюссерээр нь ажиллаж, Мягмарнарангийн Батболд найруулсан уг жүжиг пост драмын хэлбэрээр 2020 оны 9 дүгээр сарын 17-20-нд тайзнаа тоглогдох аж.

“Фауст” бол дэлхийн сонгодог бүтээлийн нэг бөгөөд хамгийн сүүлд 2018 онд үзэгчдийн хүртээл болж байсан юм. “Амьдрал гэж юу вэ?”, “Аз жаргал гэж юу вэ?”, “Хүн чанар яагаад хэрэгтэй вэ?” гэдэг асуултуудаар дүүрэн уг зохиолын агуулга, үзэл санаа ямар ч нийгэм, цаг үед үнэ цэнээ алдаагүй. Яагаад гэвэл амьдрал өөрөө асуулт. Гагцхүү хүн өөрөө зөв хариултыг нь олж байх ёстой билээ…

Д.Лхагва

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account