Орон нутгийн сонгуульд ялахын тулд бүх аргаа хэрэглэж эхэллээ

Орон нутгийн сонгуульд ялахын тулд бүх аргаа хэрэглэж эхэллээ

Орон нутгийн сонгуульд ялахын тулд бүх аргаа хэрэглэж эхэллээ

Намууд сар гаруйн дараа болох орон нутгийн сонгуулийн ялалтыг зүүдлээд сүйд. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн болоод 2024 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцохын тулд орон нутагт хөлтэй болох хэрэгтэй гэж үзэж байгаа болохоор аргагүй л дээ. ХҮН-ын хувьд аль хэдийнэ хотын даргаа “томилчихсон”. Тэгвэл өнөөдөр АН, МАХН, ШИНЭ нам нэгдэж орон нутгийн сонгуульд хамтарч оролцохоо мэдэгдэв. АН, МАХН-ын хувьд 2014 онд Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын санаачилгаар 2024 онд хүртэл хамтарч ажиллах Санамж бичиг байгуулж байсан ч Э.Бат-Үүл нарын хүчтэй эсэргүүцлийн үр дүнд удалгүй цуцлагдаж байлаа.

Ямартаа ч гурван намын энэхүү алхамаас харвал АН, ШИНЭ нам хоёр цаашдаа нэгдэх нь ойлгомжтой болж байх шиг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга ардчиллын төлөө гэсэн тодотголтой том жижиг бүх намуудыг нэгтэх санаагаа хэрэгжүүлж эхэлсэн нь харагдаж байна. АН эгнээнээсээ хөөсөн Л.Болд, Ж.Батзандан нартаа эргээд найр тавихаас аргагүй байдалд хүрч байгаа нь улстөрийн нөхцөл яаж өөрчлөгдөж байгаагийн тод илэрхийлэл боллоо. ХҮН болон МАХН-ын хувьд тэр нэгдэх үйл явцыг яаран дэмжихгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл сайн муу ч парламентад суудалтай болоод авсан болохоор нэгдсэн намд уусах тухай одоохондоо бодохгүй л дээ. Юутай ч ирэх орон нутгийн сонгуульд эрх баригч МАН-ыг дарж авахын тулд намууд бүх хүчээ дайлчилж эхэллээ.

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • зүүн баруунаа ч ялгахаа байжээ

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account