Б.Пүрэвдагва НАМЗХ-ны генсекээр сонгогджээ

Б.Пүрэвдагва НАМЗХ-ны генсекээр сонгогджээ

Б.Пүрэвдагва НАМЗХ-ны генсекээр сонгогджээ

Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ны бага хурлын III хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, НАМЗХ-ны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга болон Хяналтын хорооны ажлын тайлан илтгэлийг сонсох юм.

Үдээс өмнөх хуралдаанаар бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Пүрэвдагвыг сонголоо. Б.Пүрэвдагва нь Монгол Ардын Намын дэргэдэх НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, “Thanks man” ТББ-ын тэргүүн зэрэг сонгуульт ажил эрхэлдэг. Тэрбээр Монгол Улсын Их Сургуулийгулс төр судлаач мэргэжлээр төгсөж, 2017 онд Австрали улсын Нью-Кэслийн их сургуульд Тогтвортой хөгжлийн чиглэлээрмагистрын зэрэг хамгаалсан.

  • 2009-2011 онд нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо /НАМОХ/-ны дарга
  • 2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын Улс төрийн ажилтан
  • 2011 – 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах
  • 2013 – 2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016 – 2017 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх зэрэг албан тушаалыг хашиж,
  • 2017 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн.
cэтгэгдэлүүд
  • МАН нийгмийн баримжаатай зах зээлийн төлөө байдаг нам. Дэмжинээ

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account