Н.Батсуурь: Би зориуд сэргээш хэрэглээгүй

Н.Батсуурь: Би зориуд сэргээш хэрэглээгүй

Н.Батсуурь: Би зориуд сэргээш хэрэглээгүй

Допингийн үндэсний төвөөс нэр бүхий бөхчүүдээс допинг илэрсэн хэмээн мэдэгдсэн боловч албан ёсоор нэрсийг нь зарлаагүй. Харин Улсын аварга Н.Батсууриас сэргээш илэрсэн гэдэг албан бус мэдээлэл тархсан юм. Үүнтэй холбогдуулж аварга Н.Батсуурь мэдээлэл хийлээ. Тэрбээр “2020 оны есдүгээр сарын 2-нд допингийн шинжилгээний хариуг хүлээж авсан. “Таны биеэс триметазидин гэдэг бодис илэрлээ” гэсэн. Энэ эм нь зүрхний эм байсан. Би энэ эмийг зориудаар уугаагүй. Аптект 400 төгрөгөөр худалддаг юм билээ. Дахин хэлэхэд би зориудаар хэрэглээгүй. Миний хувьд энэ эмийг уух ямар ч үндэс байхгүй. Надад зүрхний ямар нэгэн өвчин байхгүй учраас идэж, уусан зүйлд минь найруулж өгсөн гэж би хувьдаа хардаж байгаа юм. Гэхдээ энэ нь миний өөрийн буруу. Хайнга зангаасаа боллоо.  Лабораторийн шинжилгээтэй маргах зүйл надад байхгүй. Би хариуцлагаа үүрэхэд бэлэн байна. Ард түмнээсээ уучлал гуйж байна. Ер нь бол Монголын үндэсний бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллага ш дээ. Допингийн асуудлыг МҮБХ хариуцдаг байх ёстой. Хамгийн гол нь би энэ олон жил бөхийн спортод үнэнчээр зүтгэж ирсэн шүү. Тийм учир маш их харамсч байна” гэлээ.

Б.Бат

cэтгэгдэлүүд
  • өөрөө хэрэглээгүй юм байна даа

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account