Балмад жолооч нарын гайгаар иргэд хохирсоор байх уу?

Балмад жолооч нарын гайгаар иргэд хохирсоор байх уу?

Балмад жолооч нарын гайгаар иргэд хохирсоор байх уу?

Ногоон гэрэл аслаа. 14 орчим насны охин зам гарахаар урагшаа алхав. Гэтэл нэгдүгээр эгнээнээс хар өнгийн “Приус-20”  машин баруун гар тийш  нэлээд хурдтай эргэлээ. Охинд бараг тулаад зогсов.  Ноорхой саравчтай малгайтай, хүйтэн царайтай жолооч залуу цонхоороо “Новш минь машин хардаггүй юм уу” гэж чангаар хашгиран уурсав. Хүүхдэд зам тавьж өгөхийн оронд хэл амаар доромжилж байгаа тэр жолооч өөрөө хүн үү, араатан уу?

Настай эмээгийн  “Чи дүрмээ бариач” гэх үгийг уур омогтоо баригдсан өнөөх “жолооч” тоосонгүй, хурдаа улам нэмээд алга болов. Охины  буруу огт байхгүй. Тэр гарцаар, гэрлэн дохиогоороо л гарахаар явж байсан. Ийм тохиолдолд мөргүүлсэн бол жолоочийн 100 хувь буруу. Яагаад гэвэл гарцан дээр явган зорчигчийг зогсч өнгөрөөх дүрэмтэй. Бас “Явган хүний гарц, гарам дөхөөд ирэхээр хурдаа хасна” гэдэг Замын хөдөлгөөний дүрмийн тов тодорхой заалтыг ноцтой зөрчсөн хариуцлага хүлээнэ. Ер нь гарц руу хар хурдаараа орж ирдэг, уулзвараар зүүн, баруун эргэхдээ хурдаа хасах биш улам нэмдэг, явган зорчигчийг зогсч өнгөрөөх нь бүү хэл хараал хэлж хаазаа гишгэдэг  байдлаас болж олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирох боллоо!

2020 оны эхний 9 дүгээр сарын байдлаар 160 орчим хүүхэд дүрмээ барьдаггүй орк жолооч нарын уршигаар гарцан дээр мөргүүлж, эрүүл мэндээрээ хохирчээ. Энэ бол эмгэнэл. Зөвхөн хүүхэд ч гэлтгүй том хүн гарцаар гарч яваад эрлэгийн элч-дүрэмгүй жолооч нарын гайгаар  цаг бусаар хорвоог орхиж байна! Манай улсад зам тээврийн ослоор амь насаа алдсан хүний тоо дайн байлдаантай улс орноос ч давах болсныг холбогдох газрууд анхааруулж байгаа ч хоосон толгойтой, нийгэмшээгүй жолооч нар ухаарч сэхээрч байгаа шинж алга. Тэд хурд хэтрүүлэх, гэрлэн дохио зөрчих, урсгал сөрөх, жолооны ард гар утсаараа оролдох, эгнээ байраа гэнэт өөрчлөх, согтуугаар хөдөлгөөнд оролцох гэх мэт түмэн балмад хэргийг өдүүлж, буман зовлон тарьж, гэм зэмгүй иргэдийн амьдралыг сүйрүүлж байна. Ийм байдал цаашаа үргэлжилсээр байх уу?

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • маш зөв асуудал хөнджээ. Хүүхдээ сургуулиа тараад яаж харих бол бодсоор байтал толгойтой үс цайлаа!

  • хурд хэтрүүлээд хүн алаад байх юм

  • Olj avaad torgooch uxej dald orson novshiig

  • маш үнэнийг бичжээ

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account