Нийслэлчүүд их өөрчлөлтийг хүссэн сонголт хийлээ

Нийслэлчүүд их өөрчлөлтийг хүссэн сонголт хийлээ

Нийслэлчүүд их өөрчлөлтийг хүссэн сонголт хийлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ыг сонгох сонгууль өндөрлөлөө. Урьдчилсан дүнгээр НИТХ-д  МАН-34, АН-8, ХҮН-3 суудал тус тус авч, эрх баригч МАН 2016 оны сонгуулийн ялалтаа бататгалаа. Нийслэлийн 9 дүүргийн долоод нь МАН-ын нэр дэвшигчид багаараа  ялалт байгуулжээ. Тухайлбал, Сонгинохайран дүүрэгт МАН-ын 10 нэр дэвшигч бүгдээрээ НИТХ-д орж ирэв. Гэхдээ энэ ялалт бол ард түмэн нүдээ аниад МАН-ыг сонгосон гэсэн үг биш л дээ. Өөрөөр хэлбэл, эрх баригч гэдэг утгаар нь МАН-ыг автоматаар дугуйлсан гэж ойлгож болохгүй. Нийслэлийн ард  түмний сонголтын цаана Улаанбаатар хотод их өөрчлөлт хийгээсэй, эрс хурдан  хөгжүүлээсэй гэсэн чин хүсэл, маш том итгэл найдвар тодоос тод харагдаж байгаа юм.

 Улсын нийслэлд маань олон жил угширсан, шийдлээ хүлээж байгаа үй түмэн асуудал байгаа. Замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, зам харилцаа, цахилгаан, дулааны хангамж, осол аваар, нийтийн тээвэр, ажилгүйдэл, ядуурал, өвчлөл, гэмт хэрэг  гээд ар араасаа ундарна. Үнэндээ сүүлийн 30-аад жилд хот гэхээсээ  хүн амьдрах нөхцөл муутай аварга суурин болж хувирсан гэхэд хатуудахгүй. Наад зах нь л ямар ч төлөвлөлтгүйгээр барилга барих зөвшөөрлийг өгч ирснээр  иргэдийн ая тухтай, эрсдэлгүй орчинд амьдрах боломж алдагдсан. Тийм учраас л нийслэлчүүдийн энэ удаагийн  сонголтыг  “Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ олж авах цаг болсон шүү” гэдэг хатуу шаардлага гэдэг утгаар нь  ойлгох хэрэгтэй! Аз жаргалтай Улаанбаатарыг жинхэнэ утгаар нь харах гэж!

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • тийм ш дээ

  • барилгын зөвшөөрлийг арай дэндүү замбараагүй өгсөн шүү!

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account