Банкууд 6 хувийн хүүтэй ипотекийн зээл олгохоор болов

Банкууд 6 хувийн хүүтэй ипотекийн зээл олгохоор болов

Банкууд 6 хувийн хүүтэй ипотекийн зээл олгохоор болов

Иргэдээ орон сууцжуулах бодлого хэрэгжээд эхлэх нь. Учир нь зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс арилжааны банкууд олгож эхэлнэ гэж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдэгдсэн юм.

Зээлийн хүүг  8-аас 6 хувь болгон бууруулснаар 1 сая төгрөгийн орлоготой өрхүүд энэхүү зээлэнд хамрагдах боломжтой боллоо. Гэр хорооллын иргэдэд зээл авах боломж олгох зорилгоор ийнхүү хүүг 2 нэгжээр буулгасан байна. Арилжааны банкууд 40 тэрбум, Монголбанк 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ.

Энэ зээлийг 8 хувийн хүүтэй зээлийг олгоход баримталдаг журмын дагуу олгоно. Харин өмнө нь 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг 6 хувь болгож бууруулахгүй юм байна. 2008 онд МАН засгийн эрх авч, С.Баярыг Ерөнхий сайдаар томилсон бөгөөд тэрбээр хоёр жилийн дараа албан тушаалаа Сү.Батболдод шилжүүлж байлаа. Сү.Батболдын Засгийн газар ипотекийн зээлийг 6 хувь болгож байсан ч мухардалд орж байсан билээ.

Д.Дорж

cэтгэгдэлүүд
  • ee ashgui bairtai bolox ni

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account