Х.Баделхан: Иргэд “Хүүхдийн 100 мянга”-ыг их дэмжиж байна

Х.Баделхан: Иргэд “Хүүхдийн 100 мянга”-ыг их дэмжиж байна

Х.Баделхан: Иргэд “Хүүхдийн 100 мянга”-ыг их дэмжиж байна

Яг одоо үргэлжилж буй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүн Х.Баделхан “Хүүхдүүдэд сар бүр олгож буй 100.000 төгрөгийг иргэд их дэмжиж байна. Ялангуяа хөдөөгийн иргэдэд маш их дэм болж байгаа учир үргэлжүүлж олгохыг хүсч байгаа юм. Үүнийг Сангийн яам анхаарах хэрэгтэй” гэлээ. Цар тахлаас үүдэн аж ахуйн нэгжүүд үүд хаалга барих болж, улмаар ажилгүйдэл мэдэгдэхүйц ихэссэн. Өөрөөр хэлбэл, ажлын байргүй болсон иргэд орлогын эх үүсвэргүй болсон юм. Харин Засгийн газар нийгэм, эдийн засгийг дэмжих чиглэлээр 7 арга хэмжээ авахаар болсны нэг нь хүүхэд бүрт сар бүр 100000  төгрөг олгох шийдвэр юм.

 Хүүхдийн 100000 төгрөгийг энэ оны 10 дугаар сар хүртэл олгох байсан ч иргэдийн нийгмийн асуудлыг дордуулахгүй гэж үзэж 2021 оны 6 дугаар сар хүртэл олгохоор Засгийн газар шийдсэн билээ.

Д.Дорж

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account