УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгслөө

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгслөө

УИХ-ын гишүүн асан М.Батчимэг таалал төгслөө

УИХ-ын гишүүн асан Мигэддоржийн Батчимэг өвчний улмаас таалал төгслөө. М.Батчимэг нь 1973 оны нэгдүгээр сарын 26-нд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн.

Арвайхээр хотын II арван жилийн сургуулийг 1990 онд дүүргэж, Хүмүүнлэгийн их сургуулийн хятад хэлний ангид элсэн орсон. Улмаар БНХАУ-ын Бээжин хотын Хэл соёлын их сургуулийн Хятад хэл-утга зохиолын ангид элсэн суралцаж, Хятад хэл-соёл судлаач мэргэжил эзэмшсэн. 

1997-1999 онд Тайванийн Улс төрийн их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд магистрын сургалтад хамрагдаж, 1999 онд Монгол Улсын Батлан хамгаалахын их сургуульд “Монгол улсын гадаад бодлого ба Монгол-Хятадын харилцаа” сэдвээр улс төр судлалын магистрын зэрэг хамгаалжээ.

1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайбей хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, парламентын гишүүний үүргийг нэр төртэй биелүүлсэн шилдэг улстөрч байлаа. УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа сэтгүүлчидтэй хамгийн ойр ажилладаг нээлттэй парламентч байсан юм. Тэрээр мөн Ардчилсан Намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, “Нэг ардчилал” клубын зохицуулагч зэрэг сонгуульт ажилтай байв. Ум сайн амгалан болтугай. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.

cэтгэгдэлүүд
  • гүн эмгэнэл илэрхийлье

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account