Азербайжанд 21 энгийн иргэн амь үрэгджээ

Азербайжанд 21 энгийн иргэн амь үрэгджээ

Азербайжанд 21 энгийн иргэн амь үрэгджээ

Уулын Карабахын маргаантай бүс нутгийн улмаас зэвсэгт мөргөлдөөн эхлүүлээд байсан Армен, Азербайжан хоёр улс нэлээд хэд хоногийн өмнө гал зогсоохоор тохиролцоод байсан ч байдал намжсангүй.

Арменийн харвасан пуужингийн цохилтын үр дагаварт 21 энгийн иргэн амиа алдсаныг Азербайжан мэдэгдлээ.

Мөргөлдөөн болж буй газраас холгүй орших Азербайжаны Барда хотод пуужингийн цохилт өгөх үеэр 21 хүн амь үрэгдсэнээс гадна өөр хэдэн арван хүн шархадсан гэсэн мэдээлэл байна. Армен халдлага үйлдсэнээ няцааж, Азербайжаныг энэ бүсэд орших Амаржих газрыг онилсон гэж буруутгажээ. Уулын Карабахын бүс нутгийн төлөөх тэмцэл 2020 оны 9-р сарын 27-нд дэгдсэн юм гэж BBC мэдээллээ.

cэтгэгдэлүүд
  • дайн байлдаангүй оронд амьдарч байж монголчууд жаахан эв найртай байх хэрэгтэй шүү!!!!

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account