Цар тахлын үед монголчуудын бүдүүлэг хандлага засарсангүй

Цар тахлын үед монголчуудын  бүдүүлэг хандлага засарсангүй

Цар тахлын үед монголчуудын бүдүүлэг хандлага засарсангүй

Гудамж, дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрууд, нийтийн тээврээр дүүрэн маскгүй “оркууд”. Үсчин бол хамгийн эрдсэлтэй газрын нэг. Гэтэл амны хаалт зүүсэн үсчинг олж харсан хүн байна уу? Хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь авахдаа амны хаалтгүй ирэхдээ санаа нь зовох нь бүү хэл, нүүр нь улайхгүй байгаа эмэгтэйчүүдийг харахаар юу бодогдож байна вэ?

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар нийт 43,447,162 хүн коронавирусын халдвар авч, нас барсан хүний тоо нэг саяас хэдийнэ хол давжээ.

Гэтэл монголчууд өнөөх л мугуйд, дураараа зангаараа амны хаалтнаас татгалзаад удлаа. Нэг нэгэндээ шаардлага тавьж байгаа ч хүн алга. Цэр нусаа хаана ч хамаагүй хаядаг гахай нохойноос дор бүдүүлэг араншин нь цар тахлын үед засарсангүй. Дэлхийг тэр чигээр нь донсолгож байгаа гоц халдварт цар тахлын үед бүдүүлэг араншингаа тэвчиж чадсангүй, бахь байдгаараа!

Гудамжинд цэр нусаа хаявал 10000 төгрөгөөр торгох хуулийн заалт байдаг ч түүнийг түүнийг дагаж мөрдөж байгаа ч хүн алга, хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангуулж байгаа ч албан хаагч алга.

Өвлийн улирал эхлээгүй байхад өрхийн болоод дүүргийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдлээ. Шүлс, нус цэрээ замбараагүй хаях нь халдварт өвчний гол эх үүсвэр гэдгийг хоосон толгойтой иргэд хэзээ ойлгож, ухаарах вэ? 21 дүгээр зуун гараад даруй 20 жил өнгөрчихөөд байхад монголчуудын сэтгэлгээ улам л ядуурсаар…

Д.Лхагва

cэтгэгдэлүүд
  • оркууд их балаг тарьж байнаа

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account