Жозеф Байден ялалт байгуулснаа зарлалаа

Жозеф Байден ялалт байгуулснаа зарлалаа

Жозеф Байден ялалт байгуулснаа зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Ардчилсан Намаас нэр дэвшигч Жозеф Байден сонгуульд ялалт байгуулснаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Ж.Байден ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Агуу Америк улсыг удирдуулахаар намайг сонгосон нь миний хувьд нэр төрийн хэрэг боллоо. Би Ерөнхийлөгчийн хувьд дэлхийн хамгийн агуу улс Америкийн ард түмний нэгдмэл байдлыг хангана. Надад саналаа өгсөн болон миний өрсөлдөгчийг дэмжсэн нийт америкчуудынхаа төлөө ажиллахаа амлаж байна. Дэлхийд АНУ-ын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх болно. Өрсөлдөгчиддөө дайсан мэт хандахгүй, тайван байцгаа. Миний бие арьсны өнгөөр ялгаварлан гадуурхалтыг үндсээр нь устгах чиглэлээр тодорхой ажил санаачлан хэрэгжүүлнэ. Коронавирусын цар тахалтай тэмцэх төлөвлөгөөг боловсруулах шинжээчдийн бүлгийг томилно. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг хяналтдаа авахыг төлөө идэвх чармайлт гарган ажиллана” хэмээн онцолжээ. Харин Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Д.Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, сонгуульд луйвар орсон хэмээн мэдэгджээ.

cэтгэгдэлүүд
  • мундаг үг хэлж байна лээ

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account