Хөл хориог 14 хоног сунгах саналыг хүргүүлнэ

Хөл хориог 14 хоног сунгах саналыг хүргүүлнэ

Хөл хориог 14 хоног сунгах саналыг хүргүүлнэ

Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдлаа. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга  Я.Амаржаргал, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ШУА-ийн гишүүн, академич П.Нямдаваа, анагаах ухааны доктор З.Адьяасүрэн,  М.Алтанхүү, ЭМЯ-ны дэргэдэх ХӨТС-ын салбар зөвлөлийн дарга Г.Сүрэнханд нар оролцож үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцээд хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв. Халдварын тархалтыг тогтоохын тулд хавьтлуудыг гүйцэд илрүүлж тусгаалах,  тандалт судалгааны ажлыг дуусгах, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай гэдэг үүднээс ийм шийдэлд хүрсэн байна. Эрүүл мэндийн сайдын зөвлөлөөс гарсан саналыг Улсын онцгой комисст хүргүүлэхээр болжээ.

cэтгэгдэлүүд
  • эрдэмтдийн үгийг сонссон нь зөв шүү!!!!!

  • сэтгэгдэл үлдээх

    This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

    Create Account



    Log In Your Account