Сэжигтэй хавьтлын хүмүүс шинжилгээ өгөхдөө хойрго байна

Сэжигтэй хавьтлын хүмүүс шинжилгээ өгөхдөө хойрго байна

Сэжигтэй хавьтлын хүмүүс шинжилгээ өгөхдөө хойрго байна

ЭМЯ-наас хийсэн 17 цагийн мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11.00- 17:00 цаг хүртэл нийт  963 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрлээ. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид 556 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнээс халдвар илэрсэн. Энэ бол нь эмнэлгийн ажилтан. Дархан-Уул аймгийн Вирус судлалын лабораторит 348 хүнд шинжилгээ хийснээс дөрвөн хүнд коронавирус илэрсэн байна. Сэлэнгэ аймгийн Вирус судлалын лабораторит 59 хүнд шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Ингээд улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 473 боллоо. Хавьтагчдыг илрүүлж тусгаарлахад ард иргэд туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Сэжигтэй нутаг дэвсгэрт байгаа хүмүүст ирж шинжилгээ өгөх ёстой байтал хойрго хандаж байна. Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр СТӨ-д “Эмоци” продашкны тоглолт үзсэн хүмүүс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар бүртгэгдсэн хүмүүс байгаа”гээд тус тоглолтыг үзсэн хүмүүсийг ирж шинжилгээнд хамрагдахыг анхааруулсан юм.

Create Account



Log In Your Account