Хүүхэддээ чанартай цаг гаргах 15 энгийн арга

Хүүхэддээ чанартай цаг гаргах 15 энгийн арга

Хүүхэддээ чанартай цаг гаргах 15 энгийн арга

Хүүхэд насны ихэнх дурсамжийг эцэг эх, гэр бүл бүтээдэг. Харин тэр ДУРСАМЖ сайхан муухай, сайн муу байх нь мөн л эцэг эхийн тэдэнд зарцуулсан бодит хугацаа, чанартай цагаас хамаардаг. Тиймээс та бүхэн доорх энгийн аргуудыг нэмж баяжуулаад хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөгөөрэй.

1. Дүрд орж тоглох. Эмч, цагдаа, сурвалжлагч, багш, айл гэрдэх гэх мэт. Дүрт тоглоом хүүхдийг хариуцлагатай байхад туслахаас гадна, дүрдээ орон хувирч хүүхдийн бүтээлч сэтгэлгээг өдөөдөг.
2. Сар сараар нь гэр бүлийн уриа үг зохион бичиж, уриагаа давтах.
3. Зургийн альбомоо үзээрэй. Хүүхэд аав ээжийнхээ болон өөрийнхөө бага байх үеийг яриулах дуртай байдаг.
4. Хөгжмөө чангалаад чөлөөт бүжгийн өдөрлөг зохион байгуулаарай. Хүүхдүүдийнхээ дуртай (Baby shark гэх мэт) дууг янз бүрийн өнгөөр дуулж хөгжилдсөн ч болно.
5. Хүүхдүүдийнхээ дуртай ном зохиол, хүүхэлдэйнээс сэдэвлэн АХА тоглох. Эсвэл хамтдаа үлгэр зохиож бяцхан ном хийх.
6. Гэр бүлийн авьяастан шалгаруулах. The voice of Mongolia мэтээр оролцвол илүү сонирхолтой.
7. Аав ээж тус тусдаа өөрсдийн ургийн модоо зурж хүүхдүүддээ тайлбарлах. Энэ үед бодит зургууд ашиглавал сайн. Мөн удмынхаа бахархал болсон гишүүдээ дэлгэрэнгүй танилцуулаарай.
8. Өөр өөрсдөө, эсвэл хамтран гараар бүтээл хийж зочид урин гэртээ үзэсгэлэн гаргах.
9. Нуугдаж эсвэл дэрээр байлдаж тоглох. Хүүхдийн төдийгүй таны ч стресс тайлагдана.
10. Бүгдээрээ нэг өрөөнд газраар зулж унтдаг өдөртэй болох.
11. Хамтдаа хэн нэгэнд захидал бичих. Ингэхдээ хүн тус бүрийн үгийг оруулахыг хичээх. (Таних танихгүй нь хамаагүй) Багш, найзад нь, орцны үйлчлэгч ч байж болно.
12. Голын чулуу түүж ирээд өнгө өнгийн усан будгаар будаж тоглоом зохиомжлон тоглох.
13. Хамтдаа мод эсвэл тасалгааны цэцэг тарих.
14. Шагай, карт тоглох
15. Хүн хүний нэрэмжит, санал болгосон киног хамтдаа үзэж дараа нь сэтгэгдлээ хуваалцаж байх.
Таны хүүхдэдээ зориулсан цаг бүхэн түүнд насан туршийнх нь үнэт хөрөнгө ЖАРГАЛТАЙ ДУРСАМЖ болон үлдэнэ.

cэтгэгдэлүүд
  • сайхан мэдээлэл зөвлөгөө байна

  • хүүхэд хүмүүжүүлэх Монгол арга ухааны хөсөр хаяж болохгүй шүү!!!

  • хүүхдийг хамаагүй дураар нь өсгөж болдоггүй юм даа

  • уг нь хүүхдийг сошиалаас хол байлгамаар байгаа юм

  • том хүний үгийг тоодоггүй хүүхдүүд бол эцэг, эхийнх нь хүмүүжлийн толь

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account