Д.Ганбат: Иргэдээ хүнд байдалд оруулсанд уучлаарай

Д.Ганбат: Иргэдээ хүнд байдалд оруулсанд уучлаарай

Д.Ганбат: Иргэдээ хүнд байдалд оруулсанд уучлаарай

УИХ-ын чуулганы хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын талаарх УОК-ын мэдээлэлтэй танилцаж байна. Xуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат ард түмнээс уучлал гуйлаа.

Тэрбээр “3,3 сая иргэнээ ийм байдалд оруулсандаа уучлал хүсэж байна. Ингэж уучлал хүссэн анхных хүн нь би байх. Нөхцөл байдал хүндэрч байна. Дотооддоо халдвар алдчихлаа. Өчигдөр 21 хүн гэж байсан бол өнөөдөр 30 хүн боллоо. АН-ын бүлгээс удаа дараа шаардлага тавьж байсан. Юм юмандаа анхаарал болгоомжгүй, салан задгай, мэргэжлийн бус хандсанаас болоод халдвар даамжраад явчихлаа. Дарга нар та бүхэн АН-аас энэ сарын 17-нд явуулсан албан бичгийг уншсан уу. Албан тушаалтнууд нь харсан уу. Эхлээд та бүхэн нийт ард түмнээсээ уучлалт гуйх ёстой шүү” гэлээ.

Т.Давааням. Эх сурвалж: zindaa.mn

cэтгэгдэлүүд
  • онц байдал зарлахгүй шиг ард түмнээ авч гараарай

  • сэтгэгдэл үлдээх

    Create Account



    Log In Your Account