Халдварын 37 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Халдварын 37 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Халдварын 37 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 19-нд нийт  3625 шинжилгээ хийхэд  37 хүнд коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, Сэлэнгэ аймагт ажиллаж буй ЗӨСҮТ-ийн авто лабораторид 466 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Дорнод аймгийн лабораторид тандалтын зорилгоор хийсэн  3 сорьцод коронавирус илрээгүй. Өмнөд Судан улсаас 10 дугаар сарын 31-нд ирсэн 214 энхийг сахиулагчийн гурав дахь шинжилгээгээр нэг хүнд халдвар илэрчээ. Алтанбулагийн боомтоор 11  дүгээр сарын 16-нд ирсэн Тир машины нэг жолоочоос халдвар илэрчээ.    Франкфурт-Улаанбаатрын онгоцоор 10 дугаар сарын 24-нд ирсэн  65 хүн,  тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа 16 эмч, ажилтны шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Өчигдрийн 17.00 цагаас хойш 37 хүнд коронавирус илэрсэн байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн лабораторид 63 хүний сорьцод шинжилгээ хийхэд 5 хүнд халдвар илэрчээ. Тус аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 16 болж байна. Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдэж тус аймагт нийт 51 тохиолдол болжээ. Дорноговь аймгийн Айраг суманд нэг, Замын-Үүд суманд 4 тохиолдол бүртгэгдэж тус аймагт нийт 6 тохиолдол батлагдаж байна. Улаанбаатар хотод  шинээр 15  тохиолдол илэрснээр  33 тохиолдол бүртгэгдлээ. Улсын хэмжээнд багц өвчлөлийн тоо 120 болж байна.

      Ингэснээр, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 555 бүртгэгдэж буй юм. Үүнээс 335 нь эдгэрчээ. ХӨСҮТ-д коронавирусний халдварын улмаас 213 хүн эмчлүүлж байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Create Account



Log In Your Account