Хүргэлтийн машинууд 07-17 цагийн хооронд түгээлт хийнэ

Хүргэлтийн машинууд 07-17 цагийн хооронд түгээлт хийнэ

Хүргэлтийн машинууд 07-17 цагийн хооронд түгээлт хийнэ

УОК, НОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс хүнсний, эм хангамжийн болон хот нийтийн үйлчилгээний автомашин 07.00-17.00 цагт хязгаарлалтгүйгээр зорчих боломжтой болжээ.

Уг шийдвэрийг ЭМЯ-ны өнөөдрийн 11.0 цагийн ээлжит мэдээллийн үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийтэд танилцуулсан юм.

Тэрбээр, “Нийслэлд ажилладаг хүнсний 770 үйлдвэрын 2000 автомашин, хүнсний импортын барааны 220 аж ахуйн нэгжийн 2000 машин 07.00-17.00 цагт хязгаарлалтгүйгээр зорчиж, 3731 дэлгүүрт түгээлт хийх юм. Мөн Сансар, Оргил зэрэг томоохон сүлжээ дэлгүүрийн 350 автомашины дээрх цагт өөрийн сүлжээ дэлгүүртээ бараагаа хүргэнэ. Алслагдсан дэлгүүрүүд дээрх хугацаанд хугацаанд бараагаа авч амжаагүй бол өөрийн жижиг машинаар өглөө 07.00-10.00 гэрээтэй хүнсний захаасаа бараагаа авч болно. Хүнсний, эм хангамжийн, худалдаа үйлчилгээний болон хот нийтийн аж ахуйн үйлчилгээнд явдаг автомашиныг QR системд холбож байгаа. Уг ажлыг ирэх долоо хоногийн даваа гарагаас өмнө дуусгах бөгөөд ингэснээр QR кодтой автомашин 07.00-17.00 цагт түгээлтэд асуудалгүй гарах боломжтой болно” гэлээ.

Нийслэлийн хэмжээд хүнсний бараа, бүтээгдэхүүний худалдаа хэвийн үргэлжилж байгааг мөн Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэв.

Тодруулбал, энэ сарын 13-20-нд нийслэлийн хэмжээнд иргэд 1103 кг мах худалдан авсан бөгөөд махны нөөц 50 тоннын нөөцтэй байгаа аж. Мөн хугацаанд 6 тонн гурил борлуулсан бөгөөд 92.9 тоннын нөөцтэй байна. Харин будаа 9400 тоннын үлдэгдэлтэй байгаа аж. Нөөцийн махны үнийг тогтвортой байлгах, худалдааг өргөтгөх ажлыг зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн 43 цэгт явуулын болон байнгын худалдааны цэг ажиллуулж байгаа бөгөөд нийт 390 тонн мах худалдсан. Одоо нөөцийн махны 16 аж ахуйн нэгж 4500 тонн махны нөөцтэй байгаа аж.

сэтгэгдэл үлдээх

Create Account



Log In Your Account