БНХАУ-аас Монголд эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлана

БНХАУ-аас Монголд эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлана

БНХАУ-аас Монголд эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлана

Монгол Хятадын Засгийн газар  хоорондын хуралдаан өнөөдөр цахимаар боллоо. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань нар хамтран даргалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагуудын төлөөлөл оролцов. Хуралдаанаар “Ковид 19” цар тахалтай тэмцэх чиглэлээр хоёр улс өндөр хариуцлагатай хамтран ажиллаж, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж, мэдээллээ шуурхай үр дүнтэй солилцсоноор хоёр улсын хооронд халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүйг цохон тэмдэглэж, халдварын тархалтыг хумих, урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид ч идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.

Монголын ард түмнээс 30 мянган хонь бэлэглэсэн зэргээр Хятадын ард түмний “Ковид 19” цар тахалтай хийж буй тэмцэлд сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлсэнд хятадын тал талархал илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газар, ард түмний цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд цаашид ч дэмжлэг үзүүлэх үүднээс БНХАУ-ын Хубэй муж болон ӨМӨЗО-ноос 4 сая юанийн үнийн дүн бүхий эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хэрэгслийг хандивлахаар болсныг хятадын тал хуралдааны үеэр мэдээлэв.

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account