Халдвараа нуусан, халдаасан бол эрүүгийн хуулиар шийтгэнэ

Халдвараа нуусан, халдаасан бол эрүүгийн хуулиар шийтгэнэ

Халдвараа нуусан, халдаасан бол эрүүгийн хуулиар шийтгэнэ

Өглөө бүр 11 цагт болдог ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хийсэн мэдээлэлдээ “Цагдаагийн байгууллагаас халдвар авсан иргэний нэгдүгээр болон дам хавьтлыг олж тогтоох ажиллагааг байнга зохион байгуулж байна. Халдвартай иргэнтэй хавьталд орсон иргэн онцгой дэглэм сахих ёстой. Тийм шаардлагатай. Энэ хүмүүс эрүүл мэндийн байгууллагаас явуулж байгаа шаардлагыг биелүүлэхгүй бол өвчин нутагших, халдвар тархах аюултай. Нэгдүгээр хавьтал, дам хавьтлыг олж тогтоох нь цаг шаардсан, хүн хүч шаардсан ажил. Халдвар авсан хүмүүс нэгдүгээр хавьтал болсон хүнээ хэлдэггүй, маршрутаа буруу хэлдэг, санадаггүй, нуух тохиолдол байна. Санамсаргүй байдлаас болоод халдварт өвчин тараах нь хуультай гэдгийг онцгойлон анхааруулмаар байна. Эрүүгийн хуулийн 15.6 дугаар заалт бий. Энэ заалтаар бол торгохоос эхлээд 5 жил хүртэлх хугацаагаар хорих ялын шийтгэлтэй. Иймд нэгдүгээр болон хоёрдугаар хавьталд орсон бол заавал шинжилгээ өгөөрэй. Цаашид халдварт өвчин түгээх асуудал үүсгэвэл ялтай гэдгийг санаарай. Шинжилгээнд ороогүйгээс болж улс орон, гэр бүлээ маш аюултай нөхцөлд оруулах эрсдэлтэй байна. Шинжилгээ өгөхөөс зугатсан, явсан газраа худлаа хэлсэн, бусдад халдаасан бол хуулийн хариуцлага хүлээх заалттай” гэлээ. 

сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Create Account



Log In Your Account